Бяцхан шавиа хэрцгийгээр зодсон багш эмэгтэйн шүүх хурал хойшлов
Циркчин болсондоо хөөрч явсан бяцхан охиныг ОХУ руу тог лол тоор авч яваад хүн танихын аргагүй болтол нь зодож, гэмтээсэн Г.Энх-Амгалангийн шүүх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн шүүхэд боллоо. Насанд хүрээгүй хүүхдийн асуудлыг хэлэлцэх учраас шүүх хурал хаалттай болсон учир хурал эхлэхийн өмнө гэрч Б.Баярсайханаас цөөн асуултад хариулт авсан юм.
-Та ОХУ руу тоглолтоор явсан циркчдийн багыг ахалсан юм билээ. Таны нүдэн дээр охиныг зодож байсан уу?
Бидний хажууд зодохгүй шүү дээ. Г.Энх-Амгалан их зальтай эмэгтэй. Өө рөө гэмтчихлээ, хөлөн дээрээ тө- мөр унага ачихлаа гэх мэтээр бидэнд тайлбарладаг байсан.
-Охиныг зоддог гэдгийг та хэзээ мэдсэн юм бэ. Яалаа гэж зодоод байсан юм бол. Багшийнхаа үгэнд ордоггүй байсан юм уу?
-Огт тийм биш. Арваннэгхэн настай ээжийн хээ өврөөс гараагүй охин шүү дээ. Би охин хүүхдийг зодож болохгүй гэж хэлээд хэлээд үг авдаггүй байсан. Бүр зодолдох дээрээ ч тулж байлаа. Сүүлдээ сэтгэц нь зүгээр байгаа даа ч гэж бодох болсон. Нөхөртэй нь гар зөрүүлэх дээрээ хүрч байсан удаатай. Арай дэндүү байсан юм.
-Таниас гадна олон хүн түүнийг гэрчилнэ гэсэн үү?
-Тэгэлгүй яах вэ. Бид ОХУ-руу 21- үүлээ явсан. Тэд бүгд гэрчилнэ. Шүүх ху ралд гурван гэрч дуудсан юм билээ. Би үнэ нийг хэлнэ ээ гэв. Шүүх хурлын танхимд хохирогч О охин ээжийнхээ хамт суужээ. Хүүхэд юм болохоор орж гарч буй хүмүүсийг ажиглан гэрчээр ирсэн циркийнхэн рүү гараараа даллан инээж байснаа Г.ЭнхАмгаланг орж ирүүт нүүрээ бууруулж, ээжийнхээ мөрөнд толгойгоо нааж байгаа харагдав. Охин их айж байгаа нь илт. Харин хүний охин үрийг ямар ч шалтгаангүй гээр зодож, хүнд гэмтээсэн Г.Энх-Амгаланд гэмшиж байгаа шинж алга. Охиныг хэн ч харсан хүнд гэмтээсэн байхад яагаад хөнгөн гэмтэлтэй гэсэн дүг нэлт гаргасныг Шүүх эмнэлэгийн шинжээчээс тодруулахад “Гэмтлийн зэрэг тогтоох журам гэж байдаг. Шүүх эмнэлгийн эмч нар тэр журмыг баримтлах учиртай. Эцсийн шийдвэрийг шүүх л гаргана шүү дээ” гэв. Улсын яллагч О.Гэрэл багш Г.ЭнхАмгаланг Эрүүгийн хуулийн 100.1, 153.1, 181.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд яллах дүгнэлт үйлдсэн байв. Хан-Уул дүүргийн шүүгч Н.Нарантуяагаар ахлуулсан шүүх бүрэлдэхүүнд яллаг дагч Г.Энх-Амгалан дахин өмгөөлөгч авах хүсэлт гаргав. Шүүх бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хүлээн авсан ч өчигдрөөс эх лэн цагдан хорихоор шийдвэрлэв. Шүүх хурлыг энэ сарын 30-нд хийхээр боллоо.
URL: