Ээжийгээ хамгаалаад амиа алдсан хүүд эр зоригийн одон нэхэж олгох зарлигт В.Путин гарын үсэг зуржээ
Согтуу хөршийнхөө халдлагаас ээжийгээ хамгаалаад амиа алдсан 14 настай хүүд эр зоригийн одон нэхэж олгохоор болжээ.
Уг зарлигт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр буюу Баасан гарагт гарын үсэг зурсан байна.
Оросын умард бүсийн Северодвинск хотод 2017 оны тавдугаар сард энэхүү харамсалтай хэрэг гарсан юм. Тухайн үед талийгаач хүү Иван Крапивиний ээж шоронгоос гарсан хөрш Роман Пронин гэгчтэй маргалджээ.
Согтуу байсан Пронин дасгалын туухай, хутга зэргээр зэвсэглэн хүүгийн ээж рүү довтолж, хэд хэдэн удаа гэмтээсэн байна.
Энэ үеэр ээжийгээ харгис этгээдээс хамгаалсан хүү толгойдоо гурван удаа туухайгаар цохиулж хүнд гэмтэл авсан юм. Хүүгийн духны яс бараг байхгүй болж, тархи, нүдэндээ хүнд гэмтэлтэй жил гаруй ухаангүй эмнэлэгт хэвтжээ.
Эцэст нь тэр 2018 оны арванхоёрдугаар сард амьсгал хураасан юм.
Харамсалтай нь хүүгийн ээж энэ хугацаанд эмнэлэгт ганц ч удаа эргэж ирээгүй бөгөөд сүүлдээ асран хамгаалагчийн үүргээсээ татгалзсан байна. Иван Крапивинийг эмнэлэгт байх хугацаанд түүний төрсөн ах асран халамжилж байжээ.
Гэмт хэрэг үйлдсэн Пронин баривчлагдаж, шүүхээс 14.5 жил шоронд хоригдох ял сонссон юм. Тэр бас хохирогчид нэг сая рубль ($15,000 орчим) төлөх шийтгэл хүлээсэн байна.
Arslan.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
iim eejiig abrah hereggui l baij de huurhii.
Одонгоор ч яаах билээ дээ,босоод ирэх биш.хайран 14 настай хүү хохирч,тэр шоронгийн ялтан жаргаж байгаа юм уу.айн
Орчуулга нь зөв юм болов уу?
Эргэлзэж л байна.
тэр бүтэхгүй эх байна