“BOEING”-ийн хямрал улам гүнзгийрлээ
“737 МАХ” загварын онгоц жил хагас хүрэхгүй хугацаанд хоёр удаа осолдож, 346 хүн амиа алдсан юм. Үүний дараа 60 орчим улс энэхүү загварын онгоцны нислэгүүдийг зогсоогоод байна. “Boeing” компанийн үнэлгээ Этиопт болсон ослоос хойш 30 тэрбум ам.доллароор буураад байгаа юм. Үүний зэрэгцээ Дэлхийн худалдааны байгууллага АНУ-ын “Boeing”-д олгож буй татаасын дийлэнх нь олон улсын худалдааны журамд нийцсэн гэж дүгнэжээ. Мөн “Boeing” компанитaй холбоотой 325 сая ам.долларын татварын хөтөлбөрөө зогсоохыг Вашингтон мужид үүрэг болгосон байна.
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
URL: