Ц.Нямдорж: Б.Хурц, Г.Эрдэнэбат нар гардаж бүхнийг зохион байгуулсан

71a956a243fee988b1646c4b31bb3551Төрийн ордны иргэний танхимд өнөөдөр УИХ-ын гишүүдэд үзүүлсэн зарим иргэнийг хуулийн байгууллага эрүүдэн шүүж буй бичлэгийг сэтгүүлчдэд хаалттай үзүүлсэн.Эрүүдэн шүүсэн бичлэгийг хэвлэл мэдээллийнхэнд үзүүлсний дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж  дөнгөж сая мэдээлэл хийлээ. Түүний ярьснаас товчлон хүргэж байна

Би Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд  хохирогчдын ар гэрийнхнээс  албан ёсоор уучлалт гуйж байна. Энэ хэргийн ар талд гурван настай хүн их зовж байна. Үхтэл үр харам гэдэг үг байдаг. Энэ гурван хүнийг амьд байхад хүүхэд нь алуурчин биш гэдгийг ойлгуулчих юмсан гээд би адгаад зүтгээд байгаа.

Хэрэг шийдвэрлэгдээд гурван жил гаруй, би энэ хэргийг яриад хоёр жил гаруй болж байна. Энэ хоёр хүн хоригдоод нийт дүнгээрээ 3,8 жил болж байна.

Хамгийн сүүлд  Содномдаржаагийн ээж хүүтэйгээ уулзахаар ирэхэд нь прокурорын зөвшөөрөлгүй гээд уулзуулаагүй буцаасан. Гэтэл хууль жуоамд ийм зохицуулалт байхгүй. Дээрээс хэнтэй ч бүү уулзуул гэсэн чиглэл өгсөн байсан.

-Тагнуулын ажилтан бичлэгийг сэргээж үзүүлсэн тухай хэлсэн. Хэн бичлэг хийгээд, хэн устгаад яаж сэргээж байгаа юм бэ?

- Мөрдөн байцаалтын нарийн юмыг хэлмээргүй байна. Өөрийнхөө сервер дээрээс сэргээсэн. Тийм юм болж байгааг ажлын хэсэг камераар хараад сууж байсан гэсэн үг. Энэ хэргийг шалгах явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллаагүй байна.

Шөнө шүүхийн шийдвэрийнхнийг хөөж явуулчихаад Чимгээгийн өрөөнд хүн оруулсан байх.

-Содномдаржаа руу Амгаланбаатар гэдэг хүн хараад ажиглаад байгаа юм шиг мессэж бичээд байдаг байсан тухай эхнэр нь ярьдаг. Хэн Содномдаржаа руу мессэж бичээд байсан юм бэ?

- Амгаланбаатар нэлээд тамлуулж байж энэ балай юмнуудаа ярьж эхэлсэн. 2014 он гараад мессэжүүд цувж эхэлсэн. 2008 оноос хоригдсон тэр хүн гар утас ашиглаж чаддаггүй. “Намайг Чимгээтэй, Содномдаржаатай утсаар яриулаад мессэж бичээд сууж байдаг байсан. Би мэдэхгүй” гээд байгаа.

Амгаланбаатар сургуулийн дундаас гарсан хүн. Гэтэл тэр мессэжүүдийг харахад үг үсгийн нэг ч алдаа байдаггүй.

2000 оноос хойш огт ашиглаагүй зоорийн давхрыг ашиглаж, тагнадаг төхөөрөмжүүдээ суурилуулсан. Энэ ажлыг Тагнуулын байгууллагад дэслэгч байж байгаад гэнэт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хурандаа болсон хүн зохион байгуулсан. Би тэр хүнийг халсан. Тэр хүнийг хорих гэхээр прокурорууд хамгаалаад байна.

-Хэргийн захиалагч хэн байсан талаар мэдүүлэг байдаг уу?

-Захиалагч, зуучлагч, хамжигч гэж байгаа. Мөнгө төгрөг өгсөн, авсан талаар худлаа юмнууд зөндөө байна. Мөнгө нэг бол цаасан дугтуйтай, нэг бол чемодантай болоод яригдаад байдаг. Үүнд нэр холбогдсон хүмүүсийг дуудаж асуугаагүй. Шууд л яллачихсан.

- Г.Эрдэнэбат гэдэг хүн ажлаасаа чөлөөлөгдсөн. Цаашаа хариуцлага тооцох уу, Хурц гэдэг хүн яах вэ?

- Б.Хурц, Г.Эрдэнэбат нар аль аль нь шалгагдах ёстой. Энэ хоёр хүн гардаж энэ бүхнийг зохион байгуулсан.

- С.Зориг агсны эхнэр Булган гэдэг хүн хохирогч юм уу, яллагдагч юм уу. Шалгагдаж байгаа статус нь юу юм бэ?

- Булганы хувьд би ч ойлгохоо байсан. Хохирогч байснаа, сэжиглэгдэж 10 сар хоригдсон. Хоригдож байхдаа энэ хүмүүсийг алуурчин биш гэдгийг хэлсэн. Ингээд Булганыг шүүх хуралд оруулахгүй, дээр үед өгсөн ам зургаар нь шийтгэсэн.


URL:

Сэтгэгдэл бичих