“Скай резиденс” 1,2 орон сууц болон бусад байгууллагууд барилгын зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байна
Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газрын шалгалтаар 27 барилга дулааны нөхцөл, барилга барих зөвшөөрөл аваагүй гэх мэт зөрчилтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогджээ. Мөн Ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтэний мэдэгдсэнээр эдгээр байгууллагуудыг шалгаж хариуцлага тооцохоор албан бичиг хүргүүлэн барилгын үйл ажиллагааг зогсоогоод байна.
Тодруулбал:
Улсын клиникийн төв эмнэлэг
Саруул Групп ХХК
Иргэн П.Цэрэнханд Амури Оргил ХХК
Грийн Ресуарс ХХК
Агро Алтай импекс ХХК
Ривер Стөүн Пропеиртис ХХК
Иргэн И. Мөнхдорж Скай Ресиденс
Иргэн Д.Болд, М.Мөнхцэцэг
АйДиси Пропеирти ХХк
Алтан Гадас ХХК
Иргэн Ц.Дүүрэнбилэг
Эко Констракшин ХХК
Иргэн Б.Эрдэнэ-Хуяг, С. Болдбаатар
Мэргэн Хангал ххк
Иргэн Н.Алтанбаатар гэх мэт компаниуд болон хувь хүмүүс барилгын зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгааг тогтоосон байна.
Тиймээс иргэд та бүхэн эдгээр байгууллага болон бусад барилгын компаниудад захиалга өгөхдөө сайтар судалж зөв сонголт хийхийг анхааруулж байна!!! Өөрөөр хэлбэл хууль бусаар иргэдийг мэхэлж захиалга авч байна гэсэн энэ мэдээллийг бид тодоруулан дэлгэрэнгүй хүргэх болно.
Эх сурвалж:Жиргээ.мн
Jirgee.mn
URL: