“Шинэ үе” хошин шогийн продакшны жүжигчин Д.Оюунтуул ээж болжээ

Саяхан 25 дугаар суваг телевизийнхний бүтээж буй “Ханилснаас илүү амраг” кинонд тоглож буй “Шинэ үе” хошин шогийн продакшны жүжигчин Оюунтуул буюу Туул бүсгүй тус кинонд нөхөргүй хүүхэдтэй эхийн дүр бүтээсэн байна.

Амилуулж, бүтээсэн дүрээсээ болоод ч тэр үү жүжигчин ээж болох сайхныг гэнэт мэдэрчээ. Тэгээд зогсохгүй “Ханилснаас илүү амраг” кинонд хамт тоглосон балчир хүүд гэнэтхэн дасч хүүтэй “хуурай ээж хүү” бололцсон гэнэ.

Түүнчлэн 25 дугаар телевизийнхний бүтээж буй “Ханилснаас илүү амраг” кинонд жүжигчин Туулын хүүгийн дүрд тоглосон балчир хүү амьдрал дээрээ аавтайгаа амьдардаг байсан төдийгүй кино зураг авч байх цаг хугацаанд жүжигчин Туул бүсгүйд хүү өдөр хоногоор ээнэгшэн дассан гэх юм билээ.


URL:

Сэтгэгдэл бичих