Өнөөдөр эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлнэ

508

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаж гурван шатны шүүхээс 20-23 жилийн авсан ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр ял хүлээлгэсэн гэх асуудал нийгэмд дуулиан тариад байна.

Тэднийг эрүүдэн шүүж, яргалан тамласан гэх бичлэгийг УИХ-ын гишүүд үзэж, нийгэмд байж болохгүй муухай балмадаар хүнийг тарчлаан зовоосон байна. Тиймээс тэднийг тамлан зовоож, ял хүлээлгэсэн хуулийн байгууллагынхныг үндсээр нь сольж өөрчлөх ёстой гэсний үүднээс өчигдөр Ерөнхий прокурор, орлогч нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн бол Ерөнхий шүүгч Ц.Зориг өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ.

Харин өнөөдөр Төрийн ордонд орж, улс төрийн мэдээ мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлчдэд тэрхүү эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хуульзүйн сайд Ц.Нямдорж хоёр үзүүлэхээр болжээ. Гэхдээ гар утасны сүлжээг хааж зураг даруулж, бичлэг хийлгэхгүй юм байна.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих