Тереза Мэй “Брексит”-ийн гэрээг баталсан даруй огцрохоо мэдэгдлээ
Их Британий Ерөнхий сайд Тереза Мэй өчигдөр намынхаа хурал дээр сайн дураараа огцрохоо мэдэгджээ. Тэрээр “улсынхаа парламентаар “Брексит”-ийн гэрээг баталсан даруйд огцрох болно” гэсэн байна. Энэхүү мэдэгдлийнхээ үеэр тэрээр Консерватив намынхнаасаа энэхүү гэрээг баталж, өөрсдийн түүхэн үүргээ биелүүлэхийг хүсчээ.
Мөн Ерөнхий сайдын суудлаас буух хугацаа тодорхой болвол эрх баригч Консерватив намаас тодруулах дараагийн Ерөнхий сайдад ажлаа өгөх болно гэж хэлсэн байна.
Түүний энэхүү мэдэгдлийг хийсний дараа сөрөг хүчин болох Хөдөлмөрийн намын дарга Ж.Корбин “Хэрэв түүний хүссэнээр гэрээг батлавал огцорно гэж мэдэгдэж байгаа нь тэдний боловсруулсан ”Брексит”-ийн стратеги бол намынх нь төлөвлөгөө байсан болохоос биш нийтийн ашиг сонирхол, хүсэл биш байсан болохыг харуулж байгаа хэрэг. Засгийн газраа огцруулах нь Консервативчууд өөрсдийн талд асуудлыг эргүүлэх гэсэн оролдлого байх ёсгүй” гэжээ.
Ерөнхий сайд Тереза Мэй нь 2016 оноос хойш эрх баригч Консерватив намын даргаар ажиллаж байгаа юм.
URL: