М.Энхболд Ц.Элбэгдоржтой 2018 оны наадмаас хойш уулзаагүй гэв
УИХ-ын дарга асан М.Энхболд, АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яаралтай “шуурхай” зарлан уулзалдсан байна.
Тэдний уулзалт маш өндөр хамгаалалтын дор Хүүхдийн урдан бүтээх төвийн зүүн талд байдаг УИХ-ын гишүүн, “Хурд”-ын Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Новотел” зочид буудалд болж байна гэсэн мэдээ өчигдөр сошиал медиагаар цацагдав.
Үүнийг үгүйсгэн, УИХ-ын гишүүн М.Энхболд :
“Нууцаар уулзсан” гэж гүтгэдэг “шинэ зүйл” дэлгэрээд байх шиг байна.
“Элбэгдорж гэдэг хүнтэй өнгөрсөн жил наадмын талбай дээр тааралдсанаас хойш уулзаагүй ээ”
УИХ-ын гишүүн Эрдэнэтэй ялангуяа чуулгантай үед өдөр бүр л тааралдаж, уулздаг.” гэжээ.
Х.Цэцэнноров
sonin.mn
URL: