Ц.Элбэгдоржийн “НУУЦ УУЛЗАЛТ” Шангри-Лад болсон гэв үү

413

Өчигдөр буюу 3-р сарын 26-ны өдөр экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яаралтай нууц уулзалт хийсэн талаар эх сурвалж мэдээллээ. Уулзалтад Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан, Ерөнхий шүүгч Ц.Зоригт нар оролцсон бөгөөд тэд Шүүх, Прокурор, АТГ-ын дарга нарыг томилох тухай хуулийн төслийг батлуулахгүй байх талд шуурхай арга хэмжээ авахаар хуралдсан гэх мэдээлэл байна.

Нууц уулзалт халуухан өрнөсөн гэх бөгөөд өнөөдөр Ц.Элбэгдорж хэвлэл мэдээллийнхнийг цуглуулж мэдээлэл өгсөн нь ч учиртай юм байна. Монголын газрын доорх баялагийг бүхэлд нь цөлмөж буй бүлэглэл бууж өгөхгүйн дээр хууль шүүхийн байгууллагуудад бий болгосон өөрсдийн гар хөлөө ч хамгаалж авч үлдэхээр ярилцаж тохиролцсон бололтой.

Яаран сандран, амьсгаа өндөр,баргар царайтай хэвлэлийнхний өмнө сууж харагдсан экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдээллийнхээ эхэнд “Манай Ерөнхийлөгч “БИД НАРТ” ээлжит урилгаа явууллаа гэж харж байна” хэмээн МАНАН бүлэглэлийнхээ өмнөөс ярьж байна шүү гэдгээ нотлов. Дараагаар нь “хууль шүүхийн байгууллагыг хамгаалах нам өнөөдөр Монголд алга, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл Үндэсний аюултай байдлын зөвлөл болж хувирлаа. Шударга ёс, “ХУУЛИЙН  ЗАСАГЛАЛ”-ыг сонгож хэрэглэж болохгүй, Монгол улс өнөөдөр “ШҮҮХ”-гүй байснаас ХЗДХ-ийн сайдгүй, Ерөнхийлөгчгүй байсан нь дээр. Хууль шүүхийн байгууллага их дээрдэж, сайн ажиллаж байгаа” хэмээн авлигажсан  шүүх, прокурор, АТГ-ын өөрийн томилсон гар хөлөө цээжээрээ хамгаалаад авав.

Тэд энэ хуулийг батлуулахгүйн төлөө, өөрсдийн булхиа  луйвраа илчлүүлэхгүйн тулд дараагийн нүүдэл нь юу байх вэ гэхчлэн нууц уулзалтаараа нэлээд тэвдүү ярилцаж тохиролцсон сурагтай.


URL:

Сэтгэгдэл бичих