ХЗБХ ирц хүрэхгүй байгаа учир хуралдаж чадахгүй байна

405

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал өнөөдөр 09:00 цагт товлогдсон ч ирц хүрээгүй учир 14:00 цаг хүртэл хойшлуулсан. Гэтэл 14.00 цагаас хойш ч хуралдаж чадахгүй байна. Учир нь ирц 22.2 хувьтай байгаа аж. Тус хуралдаанд нийт 19 гишүүн оролцох ёстойгоос 4 нь л хурууны хээгээ уншуулаад байгаа юм байна.

Тус байнгын хороогоор Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дараа нь УИХ-ын чуулганаар оруулах ёстой. Гэсэн ч ирц бүрдээгүй учир Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх асуудал хүлээгдсээр байна.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих