Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал хэвээр үлдлээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг томилжээ.
Өөрөөр хэлбэл Х.Бадамсүрэн ерөнхий захирлын албан тушаалдаа үлдэж байгаа юм.
Тэрбээр 2016 оны 12 дугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн өмчит үйлдвэр болгосноор захирлын асуудлыг хэлэлцэх шаардлага гараад байсан билээ.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: