УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шүүхэд өгнө гэв
“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шүүхэд өгөх талаар мэдээллээ. Түүнийг 2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ төрийн ордонд архи ууж, тамхи татсан ёс зүйгүй үйлдэлдээ хариуцлага хүлээхийг шаардлаа.
Түүний бичлэгийг дэлгэсэн хүний нэг хуульч Х.Бат-Ялалтыг хилсдүүлсэн байхад “хэргийн эзэн” Л.Эрдэнэчимэг гишүүн асан өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байгаа нь шударга бус үйлдэл гэж тус төрийн бус байгууллагынхан үзэж байна.
Тиймээс “Иргэдийн шударга шүүх” ТББ, “Монголын үнэний төлөө” намаас УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгт хариуцлага тооцох хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийллээ.
URL: