Байнгын хорооны даргад Д.Оюунхоролыг дэмжлээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж даргаа шинээр сонгох асуудлыг хэлэлцлээ. Учир нь, тус Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг намрын чуулганы төгсгөлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсон юм.
Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Д.Оюунхорол гишүүнийг нэр дэвшүүлжээ.
Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Байнгын хорооны хуралдаанд оролцож бүлгийнхээ шийдвэрийг танилцууллаа. Мөн УИХ-ын гишүүн А.Ундраа өөрийгөө Байнгын хорооны даргад нэр дэвшүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Гэвч Байнгын хорооны гишүүдийн олонх нь Д.Оюунхорол гишүүнийг дэмжсэн байна.
URL: