Дөрвөн настай дагавар хүүгээ хэвтэрт ортол зодсон залууг цагдан хорилоо

372

Энэ сарын 13-ны өдөр дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол нь зодсон харамсалтай хэрэг гарсан. Хүү ГССҮТ-д хүргэгдэн очиж, гурван ч удаа хагалгаанд орж, саяхнаас ухаан орсон байдаг. Тэрбээр одоо Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм.

Харин хүүгийн хойц эцэг болох 27 настай Т-г тухайн үед хоёр хоног цагдан хорьж байгаад сулласан ч дахин цагдан хорьсон байна. Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11,7-2 гэсэн заалтаар буруутган, хүндрүүлэх нөхцөлтэй шалгаж байгаа аж. Хүүгийн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт гарсаны дараа давхар зүйчлэн шалгах эсэхийг шийдэх юм гэж эх сурвалж мэдээллээ.

Тэрбээр дөрвөн настай хүүгээ эхийг нь хөдөө явсан хойгуур орондоо шээлээ гэх шалтгаанаар модон хусуураар хэвтэрт ортол зодсон байдаг.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих