Парист зарагдсан Монгол бурхан
2014 онд Занабазарын хийцийн Ногоон дарь эх бурхан Парист “Sotheby’s” компанийн дуудлага худалдаагаар 3.467.500 евро буюу 4.3 сая ам.доллараар зарагджээ. Уг хүрэл цутгамлыг 200-300 мянган еврогоос дуудсан юм. Албан бус мэдээллээр уг бурханыг Тайванийн нэгэн иргэн худалдан авсан гэнэ. “Sotheby’s” компанийнхан дуудлага худалдааны мэдээллийг ихэд нууцалж, ямар хүмүүс уг худалдаанд үнэ хаялцсаныг мэдээлээгүй байна. Энэ бурханыг хадгалж байсан Жан Клауд Моро Гоборд гэгч нь 1954 онд хаанаас, хэнээс олж аваад үр хүүхдүүддээ өвлүүлж байсан нь одоогоор тодорхой бус байна. Зарим эх сурвалжууд Парист худалдаалагдсан тэрхүү Ногоон Дарь Эх бурханыг 1911 онд Дундговь аймгийн нутаг дахь Баруун Чойрын хийдээс алдагдсан бурхантай хэмжээ, дүрс хэлбэрийн хувьд адилхан гэж байна. Үнэт өв соёлын бүтээлээ харж хамгаалах үүрэгтэй яамны холбогдох мэргэжилтнүүд нь Парист дуудлага худалдаагаар ийм бурхан худалдагдах гэж байгаа тухай мэдээллийг олж сонсоогүй байна Зураг дээр Парист зарагдсан бурханы зураг
Эх сурвалж:Altangerel Gombo
URL: