Тоглоомонд донтох эмгэг санхүүд хэрхэн нөлөөлдөг вэ?

365

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагaaс нас баралтын шалтгаан болон өвчин эмгэгийн олон улсын статистик стандарт болох Олон улсын өвчний ангиллыг гаргажээ. Нас баралтын шалтгаан болон өвчин эмгэгийн статистик мэдээллийг олон улсын хэмжээнд харьцуулж үзэх, эмнэлгийн байгууллагуудад өвчтөний бүртгэлийг хянах зэрэгт энэхүү ангиллыг өргөнөөр ашигладаг. Өдгөө хамгийн шинэ хувилбар нь 1990 онд зохион байгуулагдсан 43 дах удаагийн Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар батлагдсан “Олон улсын өвчний ангилал -10” юм. Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаaс өнгөрсөн оны зургадугаар сард “Олон улсын өвчний ангилал-11”-ийг шинээр батлан гаргасан билээ. Үүнд тоглоомонд донтохыг өвчнийг эмгэг гэж үзэхээр болсон юм. Тодруулбал, тоглоом тоглох цаг, давтамждаa хяналт тавьж чадахгүй, бусад зүйлээс дээгүүр тавих, асуудал гарсан ч тоглосоор л байх, тоглосноор хувь хүн, гэр бүл, хичээл сургууль, ажил амьдралдаа маш их гарз хохирол учруулах зэрэг шинж тэмдэг 12 сараас илүү хугацаагаар үргэлжилбэл тоглоомонд донтох эмгэгтэй гэж үзэхээр тусгасан байдаг.

Тэр тусмаа өнөө үед ухаалаг гар утаснаасаа хялбархан тоглоом тоглох боломжтой болж, Япон Улсад ч тоглоомонд донтож ажил хичээлдээ явдаггүй, үүнээс болж ар гэрийн санхүүгээ барсан тохиолдол ихээр гарч байгаа.

Японд 2011 онд, улсын эмнэлэг болох Күрихамад “Интернэтэд донтолтын эмчилгээ судалгааны тасаг”-ийг үүсгэж, тоглоомонд донтсон өвчтөнөөс америк эрдэмтэн Kimberly Young–ийн санаачилсан донтолтын хэмжээг тогтоох тестийг авдаг болжээ. Энэхүү тест 20 асуулттай бөгөөд өөрт хамаарах хэсгийг бөглөж, 70-аас дээш оноо авбал донтсон гэж тогтоодог.

Гэвч тестийн оноо бага гарах хандлагатай байдаг тул тухайн хүний бусад хэв шинжийг зэргийг харгалзан үзэж дүгнэлтээ гаргадаг. Эмчилгээний үед тоглоомноос нь тусгаарлахын зэрэгцээ хөдөлгөөн хийх, хамт хоол идэх, харилцан ярилцах, зөвлөгөө өгөх зэрэг арга хэмжээг авдаг. Мөн интернэтэд донтсон өвчтөний 20 хувь нь анхаарал дутагдал, хэт хөдөлгөөнтэх эмгэгтэй байдаг гэсэн тоон мэдээлэл байдаг. Одоогийн эрүүл мэндийн салбарт тоглоомонд донтох эмгэгииг эмчлэх эм бэлдмэл байхгүй ч, анхаарал дутагдал, хэт хөдөлгөөнтэх эмгэгт хэрэглэдэг эм бэлдмэлийг хэрэглэснээр догшин байдал нь намждаг байна. “Олон улсын өвчний ангилал-11”-ийг ирэх тавдугаар сард болох Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар хэлэлцэж, батлагдвал дэлхий нийтээрээ дагаж мөрдөх болно.

Монгол Улсад ч мөн адил ухаалаг утсаараа тоглоом тоглож байгаа хүмүүс ихээр ажиглагддаг. Цаашид тоглоомонд донтох эмгэгтэй хэрхэн тэмцэж, эмчлэх талаар санал бодлоо солилцох цаг нь ирээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих