Гэр шатаж хоёр иргэн амиа алджээ
Айлын гэр шатаж хоёр хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд таван ханатай гэр болон амбаар шатаж байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө онцгой байдлын хэлтэст иржээ.
Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн онцгой байдлын найман алба хаагч таван километр зам туулан ажиллаж гал түймрийг 40 минутын дотор унтраажээ.
Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн 58 настай эмэгтэй Б, зургаан сартай эмэгтэй А нар угаартаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Иймээс хуурайшилт эхэлсэн энэ үед иргэд та бүхнийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, ил задгай үнс нурам хаяхгүй байх, цахилгаан хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.
О.Гэрэл
Оллоо.mn
URL: