Энхтайван, Чингисийн өргөн чөлөөний замуудын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж, Нисэх, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудыг түр хугацаагаар хязгаарлах тул иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, Замын хөдөлгөөнд оролцоно уу.
Энэ талаарх мэдээллийг цаг тухайд нь Тээврийн цагдаагийн алба болон Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны цахим хуудас, нүүр номоор цаг тухайд нь мэдээлж ажиллах болно.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
URL: