Си Жиньпиний айлчлал БНХАУ-Францын харилцааг шинэ түвшинд гаргана гэж үзэж байна

293

ПАРИС. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпиний Франц улсад хийж буй төрийн айлчлал нь хоёр улсын харилцааг өргөжүүлж, шинэ түвшинд гаргана хэмээн Францын улс төрчид, эрдэмтэд, мэргэжилтнүүд үзэж байна.

Уг айлчлалын өмнө Францын “Le Figaro” сонинд Си Жиньпиний “Хөгжлийн төлөө хамтдаа” нийтлэл гарсан юм. Үүнд хамтын хүчин чармайлтад тулгамдаж буй сорилтуудыг зохицуулж, хоёр талын стратегийн харилцааг гүнзгийрүүлэхийг уриалсан байжээ.

“БНХАУ-ын даргын энэхүү айлчлал нь хоёр талын харилцаа шинэ түвшинд гарсныг илтгэж байна” гэж Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан хэлээд, Франц-БНХАУ нь итгэлцлийн харилцаатай хэмээн нэмж хэлсэн байна. Мөн тэрбээр, одоогийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагаанд ихээхэн хүчин чадал байгааг харуулж байна гэжээ.

БНХАУ-ын дарга уг нийтлэлдээ бие даасан-нээлттэй, харилцан ашигтай, хүртээмжтэй, харилцан суралцах хэмээх дөрвөн зарчмыг тусгасан ба эдгээр нь илүү тогтвортой хийгээд итгэлтэй харилцааг хөгжүүлэхийн эхлэл болно гэж тэмдэглэсэн байна.

БНХАУ-ын даргын нийтлэлд Францтай явуулах эдийн засгийн хамтын ажиллагааны талаар дурдсаныг Хятад-Европын “Forwardis” төмөр замын тээврийн компанийн захирал Хавиер Уандерпепен онцлоод, түүний нийтлэлд дурдсан хамгийн чухал зүйл нь Францын экспорт болон компаниудыг БНХАУ-д урьсан явдал байсан гэжээ.

“Франц-БНХАУ-ын найрамдалт харилцаа нь дэлхийн энх тайвны түлхүүр юм. Си Жиньпиний айлчлал хоёр улсын хамтын ирээдүйг хөгжүүлж, хувь заяагаа холбоход ихээхэн хувь нэмэр оруулна” гэж Хятад судлаач Сониа Бресслер хэлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих