Нара ба монгол эмэгтэйчүүдийн “нүцгэн” үнэн

291

Өнгөрөгч долоо хоногийн хамгийн “том” сенсацийг дуучин Нара тарив. Хэдэн жилийн өмнө сонгуульд нэр дэвшиж, шууд нэвтрүүлгийн үеэр “тайчигч хүүхэн” хэмээн цоллуулж дуу шуу болсоор гарч одон тухайн үедээ л “трэнд” бичлэгийн эзэн болж байв. Тэгвэл энэ удаад тэрбээр орхиод одсон нөхрийнхөө ажлын байран дээрээс “шууд дамжуулалт” хийж, бас л шуугиан дэгдээв.

Юу ярьж, яаж аягласныг ерөнхийд нь бүгд үзсэн тул шүүн тунгаахыг хүссэнгүй. Харин үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээдэггүй эрчүүдээс болж “хал” үзэж, амьдралын хүндийг нуруундаа тээж яваа монгол эмэгтэйчүүдийн “нүцгэн” үнэнийг бичье гэв.

Хуучин нөхөр рүүгээ орилж хашхирч буйгаа олон нийтийн сүлжээгээр цацсан нь Нара болохоос Монголд өнөөдөр нөхөртөө хаягдсан, хүүхдийнхээ тэтгэмжийг ч авч чадаагүй, магадгүй бас хүрээд ирэх болов уу хэмээн хүлээж л суудаг эмэгтэйчүүд олон доо…

Тэдний зарим нь бардам. Орхиод явсан түүнээс юу ч гуйхгүй амьдарна хэмээн ганцаараа бүхнийг болгоод л, ажиллаад, амьдраад л байна. Гэтэл бас хүлцэнгүй ноомой нэгэн байхад, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хүсэлтэй өөр нэгэн эмэгтэй их хотын хаа нэгтээ аж төрж байгаа.

Хүний эрхийн Үндэсний Комисст нэгэн эмэгтэй хандаж асуулт тавьжээ. Тэрбээр “Хүүхдүүд маань ааваасаа тусдаа амьдардаг юм аа. Биднийг гэрлэлтээс салгуулснаас хойш хүүхдүүдийн аав нэг ч удаа уулзаагүй. Нэг удаа уулзах хүсэлт тавихад “Одоо та нартай холбоотой баймааргүй байна. Хүүхдүүдээ өөрөө асарч, тэжээ” гэсэн хариу өгсөн. Өсвөр насны хүүхдүүдээ ганцаараа өсгөж, асарч хамгаалахад хэцүү байгаа тул зөвлөгөө өгнө үү. Тэр хүнд хүлээх хариуцлага байхгүй гэсэн үг үү” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих