Монголын зургаан настнууд ОУ-ын тэмцээнээр олныг гайхшрууллаа

news_81390_1Цээж бодолтын олон улсын тэмцээн Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо өчигдөр /2019.03.23/ эхэлсэн. Тус тэмцээнд 7 улсын 360 тамирчин 5 насны (5-6 нас, 7-8 нас, 9-10 нас, 11-12 нас, 13-16 нас) ангилалд өрсөлдөж байна.
Тэмцээний 5-6 насны ангилалд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, академийн харьяа Язгуур бага сургуулийн 1-р ангийн сурагч З.Сийлэн аварга болж, М.Гэгээн-Оюун хоёрдугаар байрыг эзэлжээ. Бяцхан тамирчид олон арван тамирчнаас оноогоороо тэргүүлэн 0,1 секундын давтамжтай гарч ирж буй тоонуудыг бодон тэмцээнд оролцогчдыг гайхшруулжээ. Энэ тухай Монголын Оюун Ухааны Академийн Захирал Х.Хатанбаатар цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хүргэв.
Өнөөдөр 9-10 насны ангилалд Д.Хүслэн, 11-12 насны ангилалд Г.Лхагва-Очир нар тус тус өрсөлдөж байна.


URL:

Сэтгэгдэл бичих