Хятадад 4000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ

5c948e19725b2Хятадын Жянсу мужийн эрх баригчид дэлбэрэлт болсон химийн үйлдвэрийн бүсээс 4000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

“Дэлбэрэлтийн улмаас үйлдвэрийн 3000 орчим ажилтан, нутгийн 1000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрлээ” гэж орон нутгийн засаг захиргааны мэдээлэлд дурджээ. Түүнчлэн онцгой байдлын бүс дэх сургууль, цэцэрлэгүүдийг хаасан байна.

Жянсу мужийн “Чэньзяган” аж үйлдвэрийн паркийн бүс дэх “Жянсу Тяньжин” химийн үйлдвэрт пүрэв гарагт орон нутгийн цагаар 14 цагт дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлт маш хүчтэй болсон бөгөөд ослын газраас холгүй орших Гуаньнань хошууны Ляньюньган хот, мөн Зянсу мужид 2.2 магнитудын хүчтэй чичирхийлэл бүртгэгджээ.

 sosa.mn

URL:

Сэтгэгдэл бичих