Адилакс ХХК-ийн хүнсний агуулах эрүүл ахуйн шаардлага хангасангүй

54524468_2579184202108944_3965110358808461312_nНийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/74 тоот “Худалдаа, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу 1.11.2 кодтой “Худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар хяналт шалгалт хийхэд Адилакс ХХК 44 хувь буюу дунд, Далай баян андууд ХХК 46 хувь буюу дунд, ЗЭЭСТХХК 48 буюу дунд, Гоё санаа ХХК 46 хувь буюу дунд эрсдэлтэй үнэлэгдлээ.

Шалгалтаар Адилакс ХХК-ийн хүнсний агуулах нь стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй, дотоод хяналтын журам тогтоож мөрдүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ тооцон, албан даалгавар хүргүүлж, Далай баян андууд, ЗЭЭСТ, Гоё санаа ХХК-дад зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага хүргүүллээ.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар


URL:

Сэтгэгдэл бичих