Ж.Мөнхбат Ю.Цэдэнбалын тухай кино хийж эхэлжээ
УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” гэсэн түүхэн гэх тодотголтой боловч улс төрийн үзэл суртлын шинжтэй хоёр кино бүтээсэн билээ. Эдгээр кинонуудыг нь МАН-ын удирдлага болон МАН-ын гишүүнчлэлтэй бизнесмэнүүд санхүүжүүлж байв.
Тэгвэл тэрээр БНМАУ-ыг удирдаж байсан Ю.Цэдэнбалын тухай киног өөрөө зохиолыг нь бичин, өөрийнхөө студиэр хийлгэж эхэлжээ. Уг кино “Түүх мартахгүй” нэртэй байх аж.
С.Сарнай
URL: