Он гарсаар мал амьтны галзуугийн хоёр тохиолдол бүртгэгджээ
Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар мал амьтны галзуугийн 2 тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Тухайлбал өнгөрсөн нэгдүгээр сард Тосонцэнгэл сумын Улиаст гэдэг газар нэг үхэр, Рашаант суманд Марааны хонхор гэдэг газар нэг үхэр галзуурч хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Тус аймгийн 23 сумаас 19 нь галзуу өвчний голомттой бөгөөд Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр, Эрдэнэбулган суманд одоогоор шинж тэмдэг илрээгүй байна. Урин дулааны цагт өвчний вирүс илүү сэргэдэг учраас өвчний шинж тэмдэг бүхий мал амьтан тааралдвал мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэх хэрэгтэй гэдгийг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Montsame.mn
URL: