KFC-ийн шинэ бүтээгдэхүүн болох “Карритай тахиа”-аас иргэд дахин хорджээ
Зайсангын KFC-ээр үйлчлүүлсэн иргэд хордлогод орсон талаарх мэдээлэл ойрын нэг сарын турш хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг болгон хүргэсээр ирсэн билээ. БНХАУ-ын импортоор орж ирдэг тахианы махнаас олон тооны нян тээгч вирус илэрсэн нь НМХГ-ын шинжилгээгээр илэрсэн байдаг. Улмаар Зайсан KFC салбарыг хааж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон хэдий ч бусад салбарууд одоог хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байгаа. Тэгтэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн тус түргэн хоолны сүлжээгээр үйлчлүүлсэн иргэд дахин хордож ХӨСҮТ-ийг зорьсоор байгаа талаарх мэдээлэл чих дэлслээ.
Тодруулбал, Уржигдар орой буюу/2019.03.20/-ны өдөр Халдвартад байрлах KFC-ээр үйлчлүүлсэн нэг гэр бүлийн гурван хүний нэг нь оройн 23:00 цагийн орчим бөөгжин, суулгаж эхэлсэн аж. Улмаар ХӨСҮТ-д хүргэгдэн ирж одоогоор хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.
Тус иргэний хэлж байгаагаар “Одоог хүртэл юм идэж чадахгүй, хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна. Би 5 сартай жирэмсэн дүүтэйгээ хамт уржигдар орой Намъянжү KFC-ээр үйлчлүүлсэн . Тэдний шинэ гарсан Карритай бургер, шарсан төмс, ундаа зэргийг авсан. 22500 төгрөгийн баримт нь ч надад байна. Жирэмсэн дүүгийн маань бие нь мөн хямарсан гэсэн. Утас нь холбогдохгүй байгаа болохоор одоогоор дүүтэйгээ холбогдож чадахгүй байна. Тухайн өдөр идсэн хоолны үлдэгдэл одоо ч гэрт байгаа” хэмээж байв.
Мөн ХӨСҮТ-д энэ сарын 18-ны өдөр хордлого орсон хүү хэвтэн эмчлүүлж байгаа талаар хэлж байлаа.
Тэднээс авсан шинжилгээний хариу өнөөдөр 13:00 цагт гарах бөгөөд дээрх хоёр хордлогын тохиолдол нь KFC-ын шинээр гаргасан “Карритай тахиа”-аас хордсон байж болзошгүй юм.
Гуравдугаар сарын 18-ны өдөр KFC-ээр үйлчлүүлж хордсон хүүгийн аав хэлэхдээ “Асуудалгүй болж, хариуцлагатай хандсан байх гэж итгээд үйлчлүүлсэн. Миний буруу байжээ, би өөрөө гайгүй ч гол нь хүүхэд минь л байна. Шууд л бөөлжөөд, гэдэс нь өвдөөд эхэлсэн. Халдвартын хүлээн авах дээр очиж үзүүлэхэд эмч нь цаг алдалгүй хурдан ирсэн нв сайн хэрэг гэж хэлсэн” гэв. Улмаар шинжилгээ аван одоогоор хүүгийн биеийн байдал сайжирч байгаа тухай мэдээлж байна.
Fact.mn
URL: