Е.Сагсай прокурорын ноцтой бичлэг дэлгэгдлээ
Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Цензургүй яриа ” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Е.Сагсай гэх прокурор шалгаж байгаа хүнийхээ эхнэрийг зүй бус аргаар бэлгийн харьцаанд оруулж, нөхрийг нь хэргээс мулталдаг” хэмээн ярьж байсныг тус нэвтрүүлгээс үзэж болно.
Улмаар Н.Энхбаяр өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Е.Сагсайтай холбоотой видео бичлэгийг өнөөдөр 11.00 цагт дэлгэнэ гэж мэдэгдэж байсан билээ. Улмаар өнөөдөр МАХН-ын нэр бүхий хэдэн гишүүд 4-5 минут бүхий видео бичлэгээс танасан хэсгийг хэвлэл мэдээллийнхэнд үзүүллээ.
Бичлэгт Улсын ерөнхий прокурорын орлогч асан Е.Сагсай “ Би эгчийг дарамтад оруулсан нь үнэн, үнэн. Би энэ хүнийг хорихоос гаргахын тулд бүх зүйлийг хийх болно” гэх агуулгатай зүйлүүд ярьж байв.
МАХН-ныхны зүгээс уг бичлэг хэзээ хийгдсэн, прокурорын орлогч асан Е.Сагсайгын бэлгийн дарамтанд өртсөн байж болзошгүй эмэгтэй чухам хэн болохыг илчлэхийг хүссэнгүй, нууцалж байв. МАХН-ын гишүүдийн хэлснээр “Ярихад ч хэцүү, ярихаас өөр аргагүй тул ийнхүү бичлэгийг дэлгэлээ. Е.Сагсай энэ бичлэгийн талаарх тайлбарыг хийх байх” хэмээн онцоллоо.
Fact.mn
URL: