Амар мөрний гүүрийн ажил дуусчээ

54798715_2119310124830051_820840792263229440_nАмар мөрөн дээр орших Орос-Хятадыг шууд холбосон анхны төмөр замын гүүрийн барилгын ажлыг барьж гүйцэтгэж дууссан байна. Гуравдугаар сарын 20-ны өглөө, сүүлчийн ган төмөр байгууламжийг барьсан гэж Хятадын хэвлэлд нийтэлжээ. Тус гүүр ОХУ-ын Нижнеле́нинское сууринг Хятадын Тунцзян хоттой Амар мөрөн дээгүүр шууд холбох юм. Амарын гүүр 2209м урттай бөгөөд 2013 онд гүүрийн барилгын ажил эхлэсэн байдаг. Гүүрийн барилгын ажил 9 тэрбум рублийн үндсэн төсөвтэй батлагдаж байсан бол гүйцэтгэлийн явцад үндсэн санхүүжилтийн 15-20 орчим хувьтай дуйцэх нэмэлт санхүүжилт баталжээ.

Энэ объектыг Алс Дорнод, Байгаль нуурын хөгжлийг дэмжих сангаас 25%, ОХУ-Хятадын хамтарсан сангийн хөрөнгө оруулалтыг Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сангаар дамжуулан 75 хувийг санхүүжүүлсэн байна. Амарын гүүрээр төмрийн хүдэр, нүүрс, эрдэс бордоо, ойн бүтээгдэхүүн болон бусад барааг Оросоос – Хятад руу экспортлохоор төлөвлөж байна.


URL:

Сэтгэгдэл бичих