“Мак” компани АИ-92-той адил бензинийг дотооддоо үйлдвэрлэхээр болжээ
“Мак” компани ирэх дөрөвдүгээр сараас эхлэн Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Адуунчулууны хүрэн нүүрсний ордыг түшиглэн нефтийн үйлдвэр байгуулахаар болжээ. Тус үйлдвэр нь 300 мгв-ын хүчин чадалтай цахилгаан станц байх бөгөөд хүрэн нүүрсийг хийжүүлээд хийгээ шингэрүүлэн метанол гаргаж авах гэнэ. Метанолоосоо АИ 92-той адил химийн орц найрлагатай бензин гаргаж авахаар төлөвлөсөн байна. Урьдчилан тооцоолж буйгаар тус үйлдвэр нь жилд 400 мянган.тн шатахуун гаргаж авах хүчин чадалтай юм байна. Ингэснээр Оросоос шатахууны 100 хувийн хамааралтай байдаг манай улс газрын тос, нефтийн бүтээгдэхүүний хараат байдлыг тодорхой хэмжээнд бууруулж чадах юм байна.
Т.Хулан
URL: