Прокурор Д.Эрдэнэбилэг нарыг яллагдагчаар татахаас татгалзжээ

a35f0e244b1f4512671e3d44e48d575af424ef83“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбогдох хэргийг АТГ болон ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж буй. Уг хэрэгт холбогдуулан ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, Монголын зэс корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Г.Хүрэлбаатар нарыг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн яллагдагчаар татах саналыг  хүргүүлсэн юм.

Харин прокурорын байгууллагаас тэднийг яллагдагчаар татахаас татгалзаж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтууд яллагдагчаар татах үндэслэл болохгүй гэж үзжээ.

shuud.mn

URL:

Сэтгэгдэл бичих