Хүний зовлогоор зоологчид

Эмэгтэй тэр дундаа дөнгөж 20 орчим насны охидыг айлгахад илүү хялбар болохоор ингэдэг байхыг ч үгүйсгэх аргагүй. Тэгээд ч бөө болох хувь тавилантай гэж хэлүүлсэн хүн сахиусаа авахаас нааш өвчин зовлонгоос салдаггүй гэгдэг. Байнга өвдөж, татаж унан өөрийгөө ч, ар гэрийнхнээ ч аргагүй байдалд оруулдаг.

Хэн ч өвдөж зовоод яваад байхыг хүсэхгүй. Ингээд л нөгөө бөөгийн сахиусаа авахдаа тулдаг. Тэгэхээр энд бас нэг хардах асуудал гарч байгаа юм. Чи бөө болох ёстой гэж хэлсэн нөгөө багштан нь өөрийнхөө хэлсэн үгийг бататгахын тулд муу зүйл хийгээд байхыг ч үгүйсгэх аргагүй шүү дээ. Өөрөө чадахгүй бол өрөөл нэгнээр хийлгэдэг ч юм билүү, хэн мэдлээ.

Тэгээд нэг сонирхолтой нь өвдөж бараг л өнөө маргаашгүй үхэхдээ тулаад байсан хүн бөөгийн сахиусаа авангуутаа эрүүл, саруул болчихдог. Үнэхээр бөөгийн сахиусанд ийм их хүч байдаг уу гэдэг нь эргэлзээтэй асуудал. Багштанд “но” байхыг үгүйсгэж болохгүй байгаа юм даа. Ингээд өөрийнхөө, ойр дотныхныхоо амийг аврахын тулд бөө болох гэтэл бөөн мөнгө нэхэж гацаанд оруулна.

Зөвхөн тэр хувцас, хэрэглэлд нь дор хаяж таван сая төгрөг хэрэгтэй. Ингэхдээ тухайн сахиус нь хэн байхаас их зүйл шалтгаална. Хатан байлаа гэж бодоход хичнээн алтан бөгж зүүдэг байсан тэр болгоныгоо нэхнэ. Ер нь урьд насандаа юу эдэлж, хэрэглэж байснаа шаарддаг гэж байгаа. Гэтэл амьдралын боломж муухан нөгөө хүн энэ бүхнийг авах гэж өдрийн бодол, шөнийн зүүд болдог юм байгаа биз дээ.

Ах дүү, хамаатан садан бүр цаашлаад банкны зээлээр арай гэж эд зүйлсийгнь цуглуулаад очтол ийм, тийм зан үйл гэж тамлаж гарна даа. Ямар сайндаа л бөөгийн чанар авч байна гээд хүнийг түлж алахав дээ. Бөө Д.Болд-Эрдэнэ гэгч иргэн Наранзулыг бөөгийн чанар авахуулж байгаа нэрээр халуун усанд шалзалж, амь насанд нь хурсэн хэрэг Төв аймгпйн Сэргэлэн суманд гарсан.

Талийгаач Наранзулыг бөөгийр чанар авахуулна гэх нэрээр сувван чулуу халааж, дээрээс нь хоёр давхар хөнжил нөмрүүлсэн нь амиа алдахад хүргэснийг мэргэжлийн байгууллагынхан тогтоосон. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр талийгаач амьсгалын замын бүтэлттэй, биеийн ихэнх хэсэг түлэгдэж, амь насаа алдсан байдаг.

Ядаж л ямар зан үйлээ яаж хийхээ мэдэхгүй, хүний амь насанд хүрч байгаа этгээдэд бөө нэр хүнддэх нь мэдээж биз дээ. Бөө болох гэж байна гээд өөрийгөө түлж алсан хэрэг Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт мөн л гарч байсан. Ингээд зогссон нь их юм. Мордохын хазгай байсан бөөнцөрүүд цаашдаа хичнээн хүний зовлонгоор зоолж, хэдэн хүний амь насыг хороох байсныг хэн ч мэдэхгүй шүү дээ.

Эрүүл саруул явсан хүний үрийг бөө болгох нэрээр өчнөөн мөнгө нэхэж, эцэст нь алж байгаа бөө нэртэй алуурчдад хүлээлгэх хуулийн хариуцлага гэж бий. Бөө нар хэн нэгнийг сүрдүүлэн айлгах замаар эгнээндээ нэгтгээд зогсохгүй, нэхсэн мөнгийг нь өгөөгүй хүнийг зүгээр орхидоггүй гэнэ. Нэг засал хийж, аргалж байгаа нэр зүүхдээ дор хаяж 100 мянган төгрөг нэхнэ.

Цаашлаад биеийн байдал, өнгө үзэж харж байгаад 500 мянга, бүр сая саяар нь нэхэж, өгөхгүй бол сахиус хилэгнэнэ гэж айлган сүрдуулдэг. Үүний жишээ нь Сэлэнгэ аймгийн Баруунхараад иргэн Ж.Баярсайханы “Сүзүки” маркийн автомашины дор уул уурхайн зориулалттай тэсрэх бодис тавьж дэлбэлсэн хэрэг. Энэ хэргийг тус нутагт зайран нэртэй Э.Мөнхбат гэгч үйлдсэн болох нь тогтоогдсон.

Тэр иргэн Ж.Баярсайханыг засал хийлгэ гэж их хэмжээний мөнгө нэхээд өгөхгүй болохоор нь гарз гарч байна хэмээн машиныг нь дэлбэлснээ хүлээсэн. Э.Мөнхбат гэгч цагдаагийнханд өгсөн мэдүүлэгтээ “Манай найз намайг Ж.Баярсайханд зааж өгсөн юм билээ. Тэр хүн дэлгүүр ажиллуулдаг гайгүй мөнгөтэй юм шиг байхаар нь хэдэн төгрөг авъя гэж бодсон юм. Тэгээд шинэ оны өмнөхөн машиныг нь дэлбэлж, гарз гарч байгаа гэж ойлгуулъя гэж бодсон” гэсэн байдаг. Үнэхээр цагаандаа гарсан зашлагч байгаа биз.

Энэ зөвхөн мэдэгдсэн нь. Үүний цаана хичнээн бөөнцөрүүд сахиусаа авахгүй бол ингэдэг гэж хичнээн хүний амь, амьдралаар тоглож явааг хэн ч мэдэхгүй. Бас засал нэрээр ямар их залилан үнэлэж байгааг нь ч таашгүй. Энэ мэтээр бөө нэрийг бузарлаж яваа этгээдүүдэзс болж, эцэг өвгөдийн үеэс шүтэж ирсэн энэ зан үйл батартахал хүрээд байна.

Бүр бөө судлаачдад ч судлах зүйл олдохгүй нь байна шүү дээ. Ямар хүний сүсэг бишрэл, итгэл найдвараар тоглож мөнгө хүүлдэг залилагчдыг судлалтай биш. Өнөөдөр хүн өвдөж ч болохгүй болж. Хэсэг хугацаанд хүндээр өвдөж, унаж татсан, осолд орсон л бол тэр нь бөө болохын шинж гэх болсон. 1990-ээд онд ч хүн өвдөж, хэн нэгэн татаж унадаг л байсан.

Тэр бүхэн яагаад бөө болоогүй юим бэ? Учир нь тун энгнйн тухайн үед бөөгийн зан үйл ингэж газар аваагүй, дуртай нэг нь өөрийгөө бөө гэж нэрлээгүй байсан.
Хэдийгээр хүний шүтэх, эс шүтэх эрх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан ч хэнийг, юуг шүтэхээ зааглаж байхгүй бол нэг л өдөр эд хөрөнгө, бүр цаашлаад хүний амь насаараа тоглуулах хэмжээнд хүрчихэж.

Тэнгэр бурхантай холбогдож байна, сахиус онгодоо дуудсан гэж дөвчигнөсөн бүхэн бөө биш гэдгийг хаа хаанаа анхаарах хэрэгтэй байгааг сүүлийн үед гарч байгаа хэргүүд харуулсаар байна.

Зовсон хүн аврал эрэлхийлдэг нь амьдралын хууль. Харин хүний өвчин зовлонгоор мөнгө олж зоологчид, дээр нь сүрдүүлэн айлгах аргаар мөнгө олдог залилагчид, бүр цаашлаад хүний амь насаар тоглогч алуурчид хаа сайгүй явж байгааг анхаарах хэрэгтэй байна. Салбайсан хувцас өмсөж, цан хэнгэрэг барьсан болгон бөө биш шүү.

Б.Болд
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих