Ц.Амгаланбаатар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.
Түүний ийн ажлаа өгөх болсон шалтгааныг 461 дүгээр ангид саатуулагдаж байсан шүүгч амиа алдсан зэрэг асуудалтай холбоотой гэсэн таамаглал байгаа бөгөөд харин тэрбээр ямар учир шалтгаанаар ажлаа өгөх гэж байгаагаа тодорхой тайлбарласангүй, “Албан тушаалыг авах нэг өдөр байхад хүлээлгэж өгөх өдөр байх ёстой биз дээ” хэмээн сэтгүүлчийн асуултад хариулжээ.
Түүний оронд нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдоржийг томилох мэдээлэл байна.
М.Нэргүй
URL: