Дөрвөн настай хүүг зодсон хойд эцгийг батлан даалтад гарган шалгаж байна

153

Энэ сарын 11-ний өдөр ээж нь эзгүйд дөрвөн настай хүүг хойд аав нь зодож, гэмтээсэн ч хүүг 13-ны өдөр ГССҮТ-д хүргэсэн хэрэг гарчээ.

Хүүгийн дотор эрхтнүүд бяцарсан, яс хугарсан тул ГССҮТ-д хүргэгдэн ирснээсээ хойш хоёр удаа хагалгаанд ороод байгаа ч биеийн байдал нь тааруу байгаа юм.

Хэргийн талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаантай холбогдож тодруулахад “Уг хэрэгт журмын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Тухайн этгээдийг батлан даалтад гарган шалгаж байна.

Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байна” гэв.

Харин хүүг эмчилж буй эмчийн дүгнэлтэд ”Дөрвөн настай эрэгтэй хүүхэд бусдад зодуулсан байдалтай эмнэлэгт хандсан. Тухайн үед хүүхдийн хэвлий битүү гэмтэлтэй, яс хугаралтай байсан учраас эхлээд яс бэхлэх мэс засалд орсон. Мөн хэвлийн хөндийн эрхтнийг шалгах мэс засалд орж, нарийн гэдэсний үхэжсэн хэсгийг тайрах мэс засал давхар хийгдсэн. Одоо хүүхдийн биеийн байдал маш хүнд, амьсгалын аппараттай эмчлэгдэж байна” хэмээн бичсэнийг NTV телевиз мэдээлжээ.

Arslan.mn


URL:

Сэтгэгдэл бичих