СХД-ийн 1000 өрхөд байшингаа дулаалах сургалт хийнэ

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн 70 орчим хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн тоон мэдээлэл бий.

Гэр хороололд амьдарч буй иргэдийн хувьд гэр, байшингаа хангалттай хэмжээнд дулаалж чаддаггүйгээс дулаан алдагдал ихээр үүсч, түүнийг дагасан галлагаа нэмэгддэг. Энэ нь утааг илүү их хэмжээгээр үйлдвэрлэж байна гэсэн үг юм.

Тиймээс Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд “Улаанбаатар хотын гэр хороололд дулааны алдагдал багатай байшин барихад дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгөх, санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх төсөл”-ийг  хэрэгжүүлэгч байгууллагуудыг төлөөлж ЖЭРЭС олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Веатриз Марото Изкүэрдотой хамтарч ажиллах санамж бичиг байгууллаа.

Ингэснээр тус ТББ-ынхан Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 28, 31 гэсэн 7 хорооны 1000 орчим айл өрхийн дунд судалгаа хийн, тэдэнд гэр, байшингаа зөв дулаалах, дулаан алдагдлыг хэрхэн бууруулах талаар сургалт хийж, заавар зөвлөгөө өгөх юм.

СХД-ийн 1000 өрхөд байшингаа дулаалах сургалт хийнэ
СХД-ийн 1000 өрхөд байшингаа дулаалах сургалт хийнэ
СХД-ийн 1000 өрхөд байшингаа дулаалах сургалт хийнэ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих