Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд нэгжлэг хийж, уран зургуудийг нь хураан авчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгуулахаар 178 хуудас нотлох баримтыг Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд өгсөн. Улмаас прокурорын байгууллагаас уг бичиг баримтыг АТГ-т хүргүүлсэнээр АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос Тавантолгойн асуудлаар гэрчийн мэдүүлэг авсан.
Тэгвэл өчигдөр орой ЭЦА-аас түүний ажлын өрөөнд нэгжлэг хийжээ. Ингэхдээ 1000 гаруй уран зураг байсан бөгөөд 30 гаруй нь дэлхийн болон монголын үнэт уран зураг байсан аж.
Тиймээс эдгээр зургуудыг эрүүгийн цагдаагийн албанаас хураан авсан байна.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Үнэн” гэсэн хариулт өглөө.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
шуурхай.мн
URL: