“Сонгуулийн өмнө хоноцын сэтгэл гаргахгүй” гэв

Л.Гүндалай нарын гишүүд хүүхдүүдэд сар бүр 20 мянган төгрөг олгох Хүүхдийн мөнгөний тухай хуулийг санаачилсан.

Хуулийн төсөл нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн “Сонгууль болтол халамжийн хууль батлахгүй” гэсэн байр суурьтай төдийлөн зөрчилдөхгүй гэнэ.

Тус бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Зарчмын байр суурьтай зөрчилдөөгүй. Парламент болгон сонгуулийн жилдээ тодорхой зарчмын байр суурьтай байдаг. Тэгэхээр халамжийн бодлогод дутагдаж байгаа хүүхдийн мөнгө олгох асуудлыг шинэ УИХ хэрэгжүүлж болно. Ардын намынхан Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг батлуулахаар зүтгэж байгаа. Бид сонгуулийн өмнө хоноцын сэтгэл гаргаж, гал алдахгүй. Хэрэв халамжийн бодлого хэрэгтэй гэж үзвэл хүүхдийн мөнгийг сэргээх шаардлагатай. Эсвэл халамжийн бодлогоо сонгууль хүртэл орхих ёстой” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих