Эхнэртээ уурлаж гэрээ шатаасан хэрэг гарчээ

106

Гуравдугаар сарын 16-нд буюу өнгөрсөн бямба гарагт Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд өөрийн гэрээ  санаатайгаар шатаасан хэрэг гарсан байна.

Тодруулбал, тус сумын дөрөвдүгээр багийн нутагт оршин суух 33 настай эрэгтэй Т нь эхнэртэйгээ  муудалцсаны улмаас өөрийн гэрээ шатаажээ. Гэрээ шатаах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд эхнэртээ ууралсан уурандаа бинзен ашиглаж гэрээ шатаасан аж.

Тус хэргийн Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих