БОЛОВСРОЛЫН САНГ ЦӨЛМӨГЧИД: Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Х.Баделхан, Ц.Нямдорж, Г.Алтан, Д.Дэмбэрэл, Л.Цог, Т.Бадамжунай….
Монгол улсын иргэд, аж ахуйн нэгжээс ТӨР хэмээх “мангас” татвар нэрээр “дээрэмдэж” авдаг мөнгийг төсөв гэх “махны машинд” оруулж САН, ТЕНДЕР… гэх мэт сайхан нэртэй ард иргэдэд бол хүртээлгүй эрх мэдэлтнүүдэд бол нээлттэй “угаалгын машинд угаагаад” хулгайлдаг СИСТЕМ ажилласаар. Арга нарийсаж, хэлбэр нь өөрчлөгдөж улам төгөлдөршсөөр… Ард иргэд туйлдсаар…
ЖДҮ-ийг хөгжүүлэх санг төрийн эрх мэдэлтнүүд тэдний хамаарал бүхий этгээдүүд ховх сорж хуу хамдаг нь нэгэнт ил болсон. Ард иргэд, бизнес эрхлэгчдийн урмыг хугалж, доромжилсноос долоон дор энэ хэрэг одоо ч хариуцлага нэхсэн хэвээр. Энэ хариуцлагыг хүлээх ёстой сайд дарга нарын нэрс тодорхой зээл хуссан этгээдүүд илэрхий байхад шударга ёс, хариуцлага ярихаас цаашгүй ерөнхий сайд У.Хүрэлсүх, ерөнхийлөгч Х.Баттулга нар нүдэн балай чихэн дүлий суусаар. Хоёр ерөнхий харин эрх мэдлийн суудалд өөрийн хүнээ тавих гээд өрөг тавиад завгүй.
Боловсролын зээлийн сан гэж бас нэг эрх мэдэлтэн улс төрчдийн мөнгө хусдаг газар байдаг аж. Сангийн зорилго нь өнчин, амьжиргааны түвшингээс доогуур орлоготой, малчин өрхийн суралцагч нарт зээл олгох. Гэтэл өнөөх өлөн гахайнуудын цусалдаг идүүр болоод уджээ. УИХ гишүүн, сайд дарга нар, толгой баячууд хүүхдүүддээ эндээс зээл авч гадаадын сургуульд сургаад муридаг аж.
Цөөн хэдэн жишээ дурдахад:
Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН хүү НАМЗХ ны ЕНБД Э.ЗОЛБОО 2006 онд АНУ ын Индианагийн их сургуульд суралцахаар 16.000 ам доллар зээл
УИХ ын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН хүү МӨНХДЭМБЭРЭЛ 2009 онд Япон улсад Ази номон далайн их сургуульд суралцахаар 32.000 ам доллар тэтгэлэг
УИХ ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.НЯМДОРЖ хүү ГХЯ ны дарга АНХБАЯР 2004 онд Шинэ Зеланд улсад Виктория их сургуульд суралцахаар 34.000 ам доллар зээлээр аваад одоо болтол төлөөгүй байгаа
Барилга хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН хүүхдүүд АРНА, ГАЛИЯ 2003 онд АНУ, АНГЛИ улсад суралцахаар тус бүр 32.000 нийт 64.000 ам доллар зээл
АЛТЖИН групп захирал Г.АЛТАН хүү ЭДУАРД СҮРЭН 2001 онд Англи улсад суралцахаар 16.000 ам доллар зээлээд одоо болтол төлөөгүй
УИХ ын дарга асан Д.ДЭМБЭРЭЛ охин НЯМЦЭРЭН 2006 онд АНУ д суралцахаар 18.000 ам доллар зээлээд одоо болтол төлөөгүй, 2001 онд ОХУ д суралцахаар 2525 ам доллар зээл авсан
ХХАХҮ ийн сайд асан Т.БАДАМЖУНАЙ охин ОЮУНБИЛЭГ Канад улсад суралцахаар 32.000 ам доллар зээл авсан ч төлөөгүй
УИХ ын дэд дарга асан Л.ЦОГ хүү ГАНБОЛД АНУ д суралцахаар 32.000 ам доллар зээл авсан төлөөгүй
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ
Эх сурвалж: Сангийн яам, С1 ТВ, www.fact.mn
Б.МӨНХ
URL: