ОХУлс бол дэлхийн ард түмнүүдийн итгэл найдварын эх үүсвэр мөн
ФРАНЦЫН ГЕОУЛСТӨРЧ ЭМИРЕК ШОПРАД : ОРОС БОЛ ДЭЛХИЙН АРД ТҮМНҮҮДИЙН ИТГЭЛ НАЙДВАРЫН ЭХ ҮҮСВЭР МӨН
Товч танилцуулга : Эмерик Шопрад (Aymeric Chauprade) бол геоулстөрийн салбарын нэрд гарсан судлаач, бие даасан шинжээч бөгөөд тэрээр Франц, Швейцар болон дэлхийн бусад улс орнуудын төрийн болон хувийн корпорациудын удирдлагуудад зөвлөгөө өгдөг…. Түүний намтрыг Википедиагаас уншиж болно.
Орчуулга:
Би урьд өмнө нь 10 жилийн турш Парижийн Цэргийн Их сургуульд багшилж байсан. Тэнд Францын болон дэлхийн 65 орны цэргийн дээд удирдах бүрэлдэхүүн суралцдаг.
2009 онд би өнөөгийн геоултөрийн үйл явдлуудын тухай “Иргэншлүүдийн уналт сүйрлийн товчоон” гэдэг номоо бичсэн юм. Энэ номонд маань 2001 оны 9-р сарын 11-ний үйл явдалд зориулсан бүхэл бүтэн нэг бүлэг бий. Энэ бүлэгтээ би 9/11-ний үйл явдлын тухай АНУлсын албан ёсны байр суурь, тайлбарыг мөн албан ёсны энэхүү тайлбарт эргэлзэж байгаа шинжээчдийн тэр няцаалт, дүгнэлтүүдийг бас оруулсан байсан юм. Албаны хүмүүс намайг өөрийн нэр хүндийг ашиглаж, би үнэхээр аюулгүй байдлын асуудлаар нэр хүндтэй мэргэжлийн хүн гэдэгт эргэлзэхгүй байж болно оо, мөн өөрийн ийм байр сууриараа АНУлсын албан ёсны энэ тайлбарыг үгүйсгэж няцааж байгаа тэр хүмүүсийг дэмжиж байна гэж намайг буруутгаж эхэлсэн юм. Ингээд эцсийн эцэст би ажлаасаа халагдахаас өөр аргагүй байдалд орсон доо. …
Намайг олон улсын шинжээч – ажиглагчийн хувиар Крымийн бүх нийтийн санал хураалтанд хяналт тавиулахаар урьсан байсан юм. Одоо Барууны олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн ярьж байгаа шиг юм тэнд огт болоогүй юм шүү. Барууны энэ “хувийн” “чөлөөт” олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд гэгч оросууд крымчүүдэд автомат буу тулгаж байгаад ОХУлстай нэгдэх санал өгүүлсэн мэт жирийн хүмүүсийн толгойд чихэж итгүүлэхийг оролдож байна! Гэвч огт тийм юм болоогүйг би тэнд өөрийн биеэр очиж нүдээрээр харсаан. Энэ бол салан тусгаарлах биш ээ, харин эргэн нэгдэх үйл явц болсныг ойлгох нь маш их чухал юм.
Санал хураасан тэр өдөр би үдээс өмнө Симферопольд байсан, харин үдийн хоолны дараа Севастополь руу явсан. Ингэхдээ би өөрөө хаагуур явах маршрутаа сонгож очиж үзэх гэсэн бүх сонгуулийн хэсгүүдийн санал хураах байрнуудад очиж ажиглалт хийсээн. Ингэхдээ мөн Крымийн татарууд хэрхэн саналаа өгч байсныг ч ажиглаж байсан. Тэд нар арай идэвхи муутай саналаа өгч байсан, учир нь Крымийн татаруудын тэргүүн нь энэ санал хураалтанд оролцохгүй байхыг тэдэнд уриалсан байсан юм. Ийм учраас тэд нар айцгааж байсан, учир нь тэдэнд заналхийлсэн байсан юм. Гэвч харуй бүрий болохын хэрээр татарчууд идэвхтэйгээр санал өгч эхэлцгээсэн. Тэр хүмүүс санал хураах байранд ирэхдээ гадна талаасаа хэн гэдэг нь танигдахгүй байхаар хувцаслаж ирцгээж байсан.
Ийм болохоор ерөнхийдөө бол энэ бүх нийтийн санал хураалт маш сайн явж өнгөрсөн юм. Тэгээд ч энэ санал хураалтын үр дүн нь огт гайхмаар байгаагүй бөгөөд учир нь хэрэв Крымийн өнгөрсөн бүх түүх болон энд хэдэн үеэрээ суурьшиж ирсэн энэ хүмүүсийн сонирхлыг тооцох юм бол энэ байдлыг нь гарцаагүй хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж байгаа юм.
Мэдээжийн хэрэг, АНУлс ба Америкийн геоулстөрийн бодлогыг даган гэлдэрдэг Европын улс орнуудад итгэх ямар ч боломж байхгүй ээ! ЗХУлс задарсан тэр мөчөөс хойш эдгээр улс орнууд дэлхийн бөмбөрцгийн хаа сайгүй булаан эзэлж түрэмгийлэх дайнууд явуулж ирсэн шүү дээ. Одоо эдгээр улс орнууд ОХУлсад олон улсын эрх зүй болон ёс зүй зааж сургах ямар ч ёс суртахууны эрх байхгүй ээ! Эд нарт бол бүүр ч байхгүй ээ!
Би олон улсын эрх зүй, геоулстөрийн асуудлаар өдөр тутам ажилладаг мэргэжлийн хүн. Ийм болохоор Крымийн энэ бүх нийтийн санал хураалт бол түүхэн талаасаа аваад үзсэн ч, Үндсэн хуулиараа ч үнэмлэхүй хууль ёсны үйлдэл юм. Урьд өмнө нь Гүрж болон Украйнд болж өнгөрсөн өнгөт хувьсгалуудын хамгийн гол зорилго бол Вашингтоны геоулстөрийн бодлогод бүрэн захирагддаг, Ходорковский мэтийн цөөн хэдхэн олигархуудын хувийн эрх ашигт үйлчилдэг тийм засаглалыг Москвад гаргаж ирэх явдал байсан юм. Өнөөгийн энэ Украйны Майдан ч гэсэн бас ОХУлсын тусгаар тогтнолыг эвдэн бусниулах гэсэн энэхүү гол зорилгын үүднээс хийгдэж байгаа ээлжит нэг алхам нь юм.
ОХУлс Франц улсаар “Мистраль” загварын 2 усан онгоц бариулах захиалга өгсөн нэг маш чухал төсөл одоо явж байгаа. Тэгвэл өнөөдөр АНУлсад суугаа Францын элчин сайд Вашингтоны зүгээс маш хүчтэй шахалт дарамтан доор байна. Ингэж америкчууд Оростой байгуулсан энэ гэрээг Франц улсаар цуцлуулахыг хичээж байгаа ба тэд ингэж Франц улс гэрээгээр өөртөө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байхад түлхэж байна. Харин энэ гэрээ бол 1,9 тэрбум евро юм. Ийнхүү Франц улс ОХУлстай цэргийн хамтын ажиллагаатай байхыг АНУлс хүсэхгүй байгаа. Хоёрдугаарт, Францын батлан хамгаалах чадавхыг эвдэн бусниулахыг хүсэж байна. Хэрэв бид энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол Францаас ийм техник технологи худалдан авахын хүсэж байгаа бусад улс орнууд ч бидэнд итгэл алдана шүү дээ.
Хэрэв Герман, Франц хоёр цаашид ч АНУлсын Атлантын энэ төслийн “сул хүүнүүд” нь хэвээр байх юм бол Орос болон Хятадтай дайн өдөөх аюул занал их байгаа. Би ер нь америкчуудын эсрэг байгаа юм биш ээ, энд американофобийн тухай яриа огт байхгүй, харин даяарчлал гэдэг нэртэй америкийн цөөн хэдхэн олигархуудын зүтгүүлж байгаа энэ төслийн эсрэг байгаа хэрэг шүү! Энэ бол маш аюултай төсөл юм! Энэ бол дэлхийн улс орнууд болон дэлхийн бусад ард түмнүүдэд маш аюултай төсөл юм. Энэ төсөл бүхэл бүтэн ард түмнүүдийг боолууд болгон хувиргаж байгаа. Хэрэв Баруун үнэхээр Оростой эдийн засгийн харьцаагаа таслах юм бол энэ нь юуны өмнө Баруунд өөрт нь сүйрэл авчрах юм. Ялангуяа Оросын эдийн засагт 80 орчим тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийсэн байгаа, жилдээ Оросоос 130 тэрбум еврогийн байгалийн хий худалдан авдаг, үүнээс маш их хамааралтай Германд бүүр ч сүйрэл болно гэсэн үг. Герман улс одоо 200 тэрбум еврогийн төслийн илүүдэлтэй, ийнхүү өрсөлдөх өндөр чадвартай байгаа нь бас л Оросын хямд байгалийн хийн ачаар юм шүү дээ.
Америкийн занарын хий үүнийг орлож чадна гэдэг бол зэрэглээ юм шүү! Би Францын том үйлдвэрүүдийн удирдлагуудтай байнга уулздаг. Тэд ярихдаа хэрэв Хятадтай зүйрлэх юм бол, Хятадад их хэмжээний хөрөнгө оруулж болно, гэхдээ өгөөж нь харьцангуй бага, харин Орост хөрөнгө оруулах юм бол үнэхээр мөнгө хийж болно гэж байгаа. Ийм болохоор Европын Холбооны улсууд хэрэв Оростой эдийн засгийн харьцаагаа таслах юм бол тэдэнд алдах юм маш их байгаа гэдгээ ойлгох мэргэн ухаан тэдэнд байгаа байх гэдэгт би найдаж байна.
Гэвч энэ асуудалд өөр тал бас байгаа. Мөнгө бол бүх зүйл хараахан биш юм. Оросын ард түмний нэр төр, түүний түүхэн эрхүүд, орос хүмүүс болон оросын газар нутгийг буцааж холбох гэх зэрэг, энэ бүхний төлөө зарим нэг золиос гаргаж болох шүү дээ. Оросууд ч мөн үүнийг ойлгож ухамсарлах ёстой. Хүмүүс энд нэг зүйлийг маш сайн ухамсарлах шаардлагатай байна. Англи-америкийн санхүүгийн олигархуудын тавьсан урхи байгаа гэдгийг. Үүний гол зорилго бол Орос-Украйн, Орос-Европын Холбооны өнөөгийн харьцаанд ан цав гаргаж улмаар эвдэн бусниулж бид бүхнийг өөд өөдөөс маань дэлхийн дайнд түлхэн оруулах явдал юм шүү!
Миний сонирхлыг татаж байгаа өөр нэг юм энд байгаа. Энэ бол олон туйлт дэлхий дахиныг байгуулж дэлхий дээр геоулстөрийн тэнцвэрийг дахин бий болгож чадах Оросын чадавх боломж төдий бус, харин энэ бол Баруунаас огт өөр соёл иргэншлийн загварыг оросууд дэлхий дахинд санал болгож байгаа явдал юм.
Энэхүү соёл иргэншлийн загварын үндсийн үндсэнд нь Хүн байх ба энэ нь өнөөгийн мөнгө шүтдэг нийгмийн загварын яг эсрэг юм. Энэхүү загвар нь миний сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа. Энэ тал дээр Орос улс дэлхийн олон ард түмнүүдийн хувьд итгэл найдварын эх үүсвэр болж чадах ба учир нь ОХУлс өөртөө энэхүү соёл иргэншлийн загварыг дотроо тээж яваа юм.
Өнөөгийн энэ америк-англисаксуудын нэг туйлт бүрэн жанжлал, дэлхийн ард түмнүүдийг гүнзгий колоничлон боолчилж байгааг мөн хүн төрөлхтнийг өөрийг нь сүйрэл рүү хөтөлж байгаа мөнгөний нийгмийн энэ загварыг халах хэрэгтэй байна!…
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
2014оны өнгөрсөн баларсан видео бна