АТГ-ын хүсэлтээр ирсэн дансны хуулгыг Т.Аюурсайхан өөрөө олж авчирсан мэтээр худлаа ярьжээ

200dc2b4a7c94a5cacfa93ddefc65957Хэтэрхий шударга ёсыг бий болгохоор хичээж байгаа хэдэн гишүүн бий. Тэдний үйлдэл, үг эхэндээ үнэмшилтэй байсан бол одоо итгэл үнэмшлээ гээж эхэлсэн бололтой.

Тэдний нэг бол шударга ёсны дүр эсгэсэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ажээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд асан С.Баярцогтын гадаад дахь банкинд хийсэн оффшорынх нь дансыг өөрөө олж ирсэн мэт хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлэл цацаж бас ярив.

УИХ-ын дарга Г.Занданшатар болон нэр бүхий гишүүд Швейцарьт ажиллах хугацаандаа Сангийн сайд асан С.Баярцогтын таван дансны хуулгыг авчирсан талаар Т.Аюурсайхан гишүүн анх ѳѳрийн сошиал хуудсандаа нийтэлсэн. Ингэхдээ тэрхүү хуулгыг авчирсан гэж тодотгосон байсан юм.

Үүнд нь ард түмэн ч итгэж “Сайн байна, илүү ажиллаарай, хөрөнгөө нуусан хулгайчуудыг илчилж, эх оронд нь хөрөнгийг нь оруулж ирээрэй” хэмээн гишүүнийг дэмжиж, илтэд магтаж өндөр үнэлгээ өгч буй. Гэвч нөгөө талаар хууль шүүхийнхний хийх ёстой ажлыг УИХ-ын гишүүд гүйцэтгэлээ гэсэн шүүмжлэлийг олон нийтээс хүлээгээд байгаа юм.

Гэтэл дээрх дансны хуулга авчирсан мэдээлэл худлаа болохыг АТГ-ынхан болон зарим УИХ-ын гишүүд хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Швейцарьт гишүүд ажиллах үеэрээ тус улсын хууль хяналтынхантай огт уулзаагүй. Т.Аюурсайхан ганцаараа шөнө дөлөөр уулзчихаагүй л бол өдрийн цагаар ийм уулзалт болоогүй. С.Баярцогтод хамаарах дансны мэдээлэл биднийг Швейцарьт айлчлахаас 14 хоногийн өмнө Гадаад харилцааны яаманд ирсэн юм билээ” гэсэн тайлбарыг өгсөн байна.

Харин АТГ-аас УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг төрийн ажлаар худлаа  шоу хийж байна.

Өөрийнх нь жиргэсэн жиргээ бол худлаа юм. Швейцарийн банк хэн дуртайд нь мэдээлэл гаргаж өгнө гэж байхгүй. Дэлхийн хамгийн чанга банк гэдгийг учир мэдэх нь мэднэ гэх тайлбарыг өгсөн.

АТГ-аас 2016 оноос эхлэн Швейцарийн прокурорын газартай харилцаа тогтоож, мэдээлэл солилцож иржээ. Энэ хамтын ажиллагааны хүрээнд С.Баярцогтын гадаад дахь банкны хуулга нь Гадаад харилцааны яаман дээр ирсэн байгаа юм. Ер нь ГХЯ-аар дамжиж ирдэг юм байна.

Гэтэл Т.Аюурсайхан гишүүн өөрөө очоод тус улсын прокурорынхонтой уулзалт хийж, банкнаас нь таван хуулгыг нь гаргуулаад ирсэн юм шиг улайм цайм худлаа хэлж, улс төрөөр шоудаж байгаа нь олны дургүйг хүргэж эхэлжээ.

Сангийн сайд асан С.Баярцогтыг оффшорын асуудлаар АТГ-аас шалгаад цагдан хориод, мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байхад тус газрыг ажлаа хийхгүй байгаа мэтээр олон нийтэд ойлголт төрүүлж, гишүүд, Засгийн газар нь хууль шүүхийнхний ажлыг хийж гүйцэтгэж байгаа мэтээр өрөөсгөл ойлголт олон нийтэд өгөхгүй байхыг хүсч байна.

АТГ-аас 2-3 жил Швейцарийн банкинд хүсэлт тавьж байж дээрх таван дансны хуулгыг энэ оны хоёрдугаар сард авч байгаа юм байна шүү. Гэтэл төрийн хийсэн ажлыг өөрөө хийсэн мэтээр төвийлгөж, худлаа сенсааци тарьж байгаа Т.Аюурсайхан гишүүн танд ёсзүй гэж байх ёстой шүү. АТГ-ын хүсэлтээр ирсэн дансны хуулгыг өөрөө олж авчирсан мэтээр сошиалд худлаа мэдээлэл цацахаа болино уу.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих