Дөрвөн настай хүүгээ орондоо шээсэн гэх шалтгаанаар сэхээнд ортол зоджээ
03 сарын 13-ны өдөр ГССҮТ-д дөрвөн настай хүү хойд эцэгтээ зодуулсан гэх шалтшаантайгаар хүнд гэмтэлтэй хүргэгдэж иржээ. Эмч нарын хэлж буйгаар зодуулсан хүүгийн биеийн байдал маш муу, найдвар тун бага байгаа ажээ. Хүүгийн дотор эрхтэнүүд ажиллагаагүй болж хоол идэж чадахгүй, уруул нь омголтож хатаад нүд хальтрам болсон тухай эмч нар хэлсэн байна. Өчигдөр /2019.03.18/ хүү амьдрахын төлөө тэмцэж, биедээ баймгүй хүч гарган хүнд хагалгаанд орсон байна. Биеийн байдал нь дээрдэх эсэх, ямар байгаа талаар хэлж мэдэхгүй байна гэж ээж нь харамсалтайгаар өгүүлэх. Харин хүүг ийм болтол зодсон хойд эцэг нь гурав хоног цагдан хоригдож байгаад батлан даалтад гарчээ. Хүүгийн ээж энэ харгислалын талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан төдийггүй, хүүхдийн 108 утсанд хүчирхийллийн талаар дуудлага мэдээлэл өгсөн. Гэвч шуурхай арга хэмжээ аваагүй байна. Хүүг ийн харгислан зодсон шалтгаан нь орондоо шээсэн гэх шалтгаан гэнэ.
https://paparatsi.mn/nux
URL: