“Цэргийн хүү” / Өгүүллэг/
Зуны эхэн сар дундаа орчихсон айлууд зусландаа бууцгааж цэцэг ногоо дэлгэрч сааль сүү базаах нөр ажил ундарч Энхмөнх өглөө эрт бэлчээсэн хонио үдийн саалийн цагтаа уралдан гэрлүүгээ хандуулсаар иртэл айл саахалтын саальчин авгай хүүхнүүд өөдөөс нь очиж мал хурааж хотлох зуур Цэргийн зарлан дуудах хуудас ирсэн тухай түүнд ам уралдан шаагилдаж хэлэв. Уяан дээр морио бөхлөөд гэртээ орж иртэл заа миний хүү хонинд сайн явж ирвүү гээл Ээж нь хүүдээ өрөм боорцог хөшиглөж цай аягалж өгөнгөө хүүгээ цэрэгт явна гэж бодохоор л Ээж нь жаахан … гээд л нүдэндээ нулимс цийлэгнүүлэн өмөлзөн байж Цэргийн зарлан дуудах ирсэн тэр унинд байгаа хүү минь гэлээ цагаан цаасан дээр улаан тууз татсан уг бичгийг дахин дахин унштал хоёр хоногийн дараа сумын төв дээр бэлэн байхыг тушаажээ. Төд удалгүй Дээд голруу гурван морьтой залуу дуулалдаад л хар хурдаараа ирж буйг ажвал үе тэнгийнхэн нь байлаа.Заа Энхээ мордоорой өнөө орой энэ урд хойд голын хэдэн айлаар бууж мордож цэрэгт явах гэж буйгаа мэдэгдэх хэрэгтэй аяга тагш юм ч олж ууя чи Лхамаатай одоо л уулздаг үе шүү дээ гээд л тэд маань чухам сэтгэл нь тогтохгүй байнаа. Шууд давхиад Асгатын гол Угалзын гол дамнаад хэд хэдэн айлаар дуулалдаад айлын нохдыг хуцуулж бууж мордлоо Энхмөнхийн сэтгэлтэй бүсгүй Лхамаа саалийн зэлэн дээрээ л гунхаж яваа харагдана. Гэрийнх нь гадаа уяан дээр буутал бас нэлээд хэдэн эмээлтэй морьд байна. Тэр хавийн нутгийн залуучууд Лхамаад бараг бүгд шахуу сэтгэл алдарч байгаа гэдгийг Энхмөнх аль хэдийнээс мэддэг хэдий ч зөвхөн минийх л гэж зөвхөн дотроо өмчлөнө. Хүүхэнтэй газар эр тогтвортой өвстэй газар мал тогтвортой гэдэг шиг 3 залуу дэргэд нь ойрхон тамхи баагуулаад л нэг нь тугал татаж өгсөн шиг байцгааж байна. Дөхөөд очтол бүгдээрээ цэрэгт явж ирээд 2,,3 жил болсон ёстой л эхнэр л болох хүнээ л хайж яваа гэлтэй. Тэр дунд гурван насаар ах Сарандорж хэмээн тэр хавьдаа байтугай сумдаа овгор шахуу залуу амандаа тамхи зуугаад нэг нүдээ үл ялиг аниж утаагаа үлээж ирээд л заа дүү нар цэрэгт явах гэж байна уу? Ямар сүртэй байна вэ айн зодчихууцай гэх зэрэг элдэв үг сөрж өдөх янзтай Ах нь Зүүнбаянд алба хаалаа шүү дээ. Энэ 2 ах нь Өмнөговийн Шивээхүрэнд алба хаасан даа. Тэр тугал татаж байгаа ах нь 032 р анги хүндэт харуулын цэрэг шүү дээ.. Дүү нарын онгон шанааг цэрэгт л тэгшилдэг юм даа. Хахаха гээд л цаанаа нэг тавлангуй маягтай байгаад нь Энхмөнхийн их л зэвүү хүрч хажуудах хэдрүүгээ хартал тэд бас нэлээд шартай залуучууд болох Төгсөө Алдраа Хуягаа нар нь наадуултай чинь үзэхүү бүгдээрэй яг нэг нэгээрэй таарч байна ш дээ гэж дэргэдээс нь шивнэтэл Энхмөнх найзуудруугаа явья гэж дохиод ялихгүй юман дээр хүнтэй муудалцаад яах вээ.. Цэрэгт явах гэж байгаа хүмүүс шал дэмий Аан наад муу чинь хүүхний дэргэд их юм донгосч байна. Цэрэгт ямар авдаггүй шанаа авах гэж байгаа биш түвэг цаашаа иймэрхүү сагсуу золигнуудтай арсалдаад яахав гээд л Лхамаа орой танайхаар хүрээд ирье. Найзууд нь цэрэгт явах гэж байнаа гэж чангахан дуугаар хэлээд Мориндоо мордох гэтэл Лхамаа тэндээс та нарыг ороод цай уугаад яв гэж байна гэчихээд хувингаа бариад илүү гэрлүүгээ алхчихлаа.Гэрт нь яваад ортол жижигхэн идээ будаа засчихсан Аав нь зүүн хоймроо ханхайтал сууж байна.
Ээж нь тэд нарт өгөх юм аа олж ядаад л охины минь ангийн хөвгүүд цэрэгт явах гэж байна ш дээ Өвгөн амсуулах юм байгаа юм уу цаана чинь гээл галынхаа хайчаар аргалын дөрвөлжөөс галдаа аргал өрдөнгөө яарах юу байхав жаахан сууж байгаарай хоол хийгээдхий хүүхдүүд минь гэтэл Өвгөн ах энэ жилийн архи сүрхий хатуу гарч байна гээл дээжээс нь галдаа өргөтөл гал дүрс хийж байв.Тэдний архины амттай байгаа гэж жигтэйхэн бид нар ч дуулалдаад л сайхан сууж байтал Ээж нь Лхамааг дуудаж ирээд найзууддаа сайн яваад ирээрэй гээд өг миний охин гээд мөнгө чихэр атгаж өглөө. Лхамаа угийн хөдөөний ичимхий даруухан зантай охин учир ангийн хөвгүүдтэйгээ ч нэг их юм ярихгүй ичингүйрч харц нь дальдчина. Ээж нь тэндээс цаад хэдэн сагсуу хар юмнууд чинь явсан уу? Хүүхэд мал саалгахгүй энэ Гочоогийн Сарандорж тэргүүтэй эд нар одоо гэр орондоо хийх ажил зөндөө л баймаарсан. Дандаа л дэмий тэнэж явах юм. Тэнэх мөрөөрөө ч тэнэхгүй хүүхдийн сэтгэл санаа үймүүлээд зүгээр , дахиж ирвэл нэг сайн загналгүй горьгүй. Хөгшөөн та хэлж болддоггүй юм уу гээд хөгшинлүүгээ хялам хартал Лхамаагийн Аав нь Хар цагаан дуугүй хэсэг чимээгүй гаансаа завжиндаа зууж сууснаа. Эхнэрийнхээ үгийг ердөө сонсоогүй аятай заа хүүхдүүд минь идэж уугаарай гээд л идээний дээжээ сөгнөж дайлаад л сууна.
Нэлээд удаан суусан цэрэгт явах гэж байгаа залуучууд ирсэн гийчид буцдагийн жамаар гараад мориндоо мордохын зэрэгцээ араас нь өнөөх хоёр хөгшин гарч бүгдийг нь үнсэнгээ Лхамаа чи эд нартай гар барьсан юм уу, нааш ир гэж дуудаж ирүүлээд бүрэг ичимхий охиноо ангийн үе тэнгийн залуучуудтай нь гар бариулаад заа миний охин дүү нартайгаа цаад хэдэн үхэр туглаа усруу хөдлөгөөрөө гээд явуулчихаад эргээд Энхмөнхийн дэргэд ирээд бага хүүгээ дуудаад ахдаа үнсүүл миний хүү. Түрүүн харин Энхмөнх ах цэрэгт явах гэж байгаа юм уу гээл шалгаагаад байсан ахыгаа санах вий миний хүү гээд л Аав нь Хүүгийнхээ толгойг илээд бидний унасан морьдыг ажаад зогсоно. Ээж нь гэрийнхээ бүснээс цацлаа сугалж аваад сүүгээ өргөөд үлдэв. Маргааш нь гэртээ өнжөөд нөгөөдөр нь сумын төвөөс хоёр Зил 130 машин Аймгийн төврүү хөдөллөө.Эцэг эхчүүд нь нэг машинд суугаад нөгөөхөд нь дүүрэн цэргүүд дуулалдаад л Алтай хотын төв дээр орж ирлээ. Аймгийн биеийн тамир спортын зааланд сум сумаас ирсэн цэргүүд эмчийн комиссын үзлэгт ороод тэнцсэн цэргүүд нь анги анги руугаа маргааш нь ачигдана. Энхмөнх хүүг цэрэг татлагын офицерүүд эмч нар ямар сайхан залуу вэ гээд л шивнэлдээд буй нь сонсогдоно. Заа хаашаа явах сонирхолтой байна залуу гээд шилэн дээр нь нэг том гартай ах алгадахад Энхмөнх Зүүнбаян гэтэл өө зөв хө энэ чинь харин эрийн хуухь байна даа. Хошууч Сандаг гэж хүн байна заа ингээд миний цэрэг боллоо сайхан тугны цэрэгтэй болчихлоо шүү гээд л дэргэдэх эмч хүүхэнлүү хандаад энэ сайхан хүү байгаа биз гэж нүд ирмэв.
Цэрэгт тэнцсэн залуучууд үүдэнд үсээ хусуулаад хувиараа сонсоод гараад иртэл Эцэг Эхчүүд бүгдээрээ гадаа бөөгнөчихсөн хаашаа хувиарлагдав гээд л асуугаад байх нь тэр. Энхмөнхөөс бусад цэргүүдийн Аав Ээж Ах Эгч нар нь үдэж мордуулахаар аймаг дээр ирсэн. Энхээ хүү яахав дээ багаасаа бие даагаад хатуужил үзсэн болохоор аар саархан юманд ердөө санаа зовохгүй. Ээж нь ч хүүдээ итгэлтэй нь аргагүй сумын төв дээрээс ганц хоёр сургамжийн үг хэлээд л сүү өргөөд үлдсэн.Өглөө Морин цагт цэрэг мордуулах ар гэрийнхэн Хонгор толгойн зүг давхилдана. Зарим хөвгүүдийн найз охидууд нь бололтой үнсүүлээд л уйлаад үлдэнэ.Энхмөнх ер нь бол сэтгэл нь нэлээд хөдөлсөн байдалтай бусад цэргүүдийн адил баяртай баяртай гээд л машиндаа суугаад Улаанбаатар хотын зүг 10 машин цэргийн цуваа хөдөллөө. Цэргүүд бүгд хэлэлцсэн юм шиг Алтан нарын хэвийх зүгт Алтай сайхан нутаг минь бий гэж дуулалдсаар алсран одно. Цэрэг хүний амьдралыг өмнө бас нутгийн ах нараас нэлээд сонсож байсан болоод ч тэрүү өөрөө мань хүн хэрсүүдээ ч тэрүү Зүүнбаянгийн дивизэд ирсэн цэргүүдээс цэрэгжилт энэ тэрээрээ бусдаас арай л өөр байгаа нь дарга нарын нүдэнд өртөнө. Заа тэгээд алба хаах хугацаандаа Ээждээ захиа бичээд байгаа хэрнээ. Өнөөх Лхамаадаа бичих зориг нэг л хүрч өгөхгүй нэлээд удав. Тэгээд ч шинэ цэргүүд найз охиндоо захиа бичихээр сахилгагүй халууд хэрэгт дурлаад унших гээд байдаг.
Аягүй бол дундаас нь бас дэмий балай юм нэмэрлэж бичиж явуулж мэднэ гээд хаширласан хэрэг.. Хал цэрэг болсон хойноо харин ч нэг захиа бичлээ дээ. Өмнө нь зүгээр хонь малын дэргэд уулзаж хааяаа нэг гарыг нь атгаж байснаас цаашгүй болохоор бас нэлээд цэгцтэй бичих гэж оролдоно. Заа тэгээд захианы хариу хүлээгээд ирдэггүй гурван сар боллоо. Дахиад бичлээ хариу ердөө ирэхгүй байсаар халагдах боллоо.. Салаан орлогч бага дарга цолтой тэвхийсэн зургаа 2 хувь угаалгаад Ээждээ нэгийг нь нөгөөхийг нь Лхамаагын захианд хийж явуулаад ч хариу байдаггүй. Ээжээс нь бол мэдээж хоёр ч захиа ирсэн байдаг. Ямар Ээжээсээ Лхамааг асуултай нь биш. Гэхдээ л Лхамааг Сарандорж эргүүлж байгаа байхдаа гээд л сэтгэлийн мухарт нэг юм бодогдоод л байгаа. Цуг Цэрэгт явсан найзуудтайгаа захиагаар харилцана. Тэдний нэгнээс Сарандорж сумын наадамд түрүүлж сумын заан болсон гэнэ. Шинэ УАЗ 469 машин авсан машиндаа Лхамааг суулгаад явдаг гэнэ. Суух гэж байгаа юм байхаа. Бүгдээрээ халагдаж очоод хашрааж өгнөө гэсэн захиа хүлээж авчихаад, хэсэг сэтгэлээр унаснаа Заа тэгээд өөрөө мэднэ биз дээ халхын хүүхэн хаданд гарсан биш ёстой түвэг л байна гээд өөрийгөө тайвшруулчихна. Гэхдээ Аав Ээж хоёр нь надад тийм сайн, дээр нь Лхамаа ямар Аав Ээжийнхээ үгнээс гарах биш худлаа байхаа гээд л өөр хүнтэй суух талаар нэг их итгэхгүй. Энэ яахав дээ арай хэтэрхий даруухан болохоороо захиа бичиж холбоон дээр очихоос ичээд байгаа гээд л дотор нь орсон юм шиг таамаглана. Энхмөнх өөрөө бас шаггүй сайн барилдана.
Даруухан л болохоос биш гайгүй сайхан зодолдчихно. Ер нь юм юмтай залуу. Цэргүүдийн хооронд барилдаан тэмцээн болохоор маш сайн барилдана. Хоног хоногоор барилдаан сууж бяр тэнхээ нэмэгдэж, өөрөөсөө илүү барилддаг цэргүүдтэй түлхүү их барилдсаны улмаар эрс сайжирсаар байлаа. Заа тэгээд хугацаат цэргийн албаа нэр төртэй хаагаад халагдах хоног тун дөхөж нэг жилийн хугацаа арай л богинохон мэт байв. Халагдах хоног тун ойртсоор, цэргийн дарга нар түүнийг эндээ улирчих Ээжийгээ нааш нь татаад авчих манай ангид ажиллаж байгаа энэ хоёр Радист охины нэгийг аваад суучих энэ тэр гэж бас их ятгана. Нөгөө хоёр нь ч Энхмөнх жагсаалаа маш гоё командалж өтгөн баргил дуу хоолойгоор илтгэл рапорт өгч байгаа тэр л хөл гар тавих , дээр нь дандаа инээмсэглэж явдаг нүдэнд дулаахан сайхан цэрэг шүү гэж цэргийн ангийн охид хүүхнүүдтэй ам уралдан шагшиж ярьцгаадаг тэр дундаас холбоочин хоёр бүүр ч их ярьдагыг ажилчин алба хаагчид мэднэ. Нэгэн орой бага зэрэгхэн шиврээ бороо орж Энхмөнх Салааныхаа цэргүүдийг командлаад л оройн тоондоо гарч байтал мэдээ ирлээ гээд л нөгөөх хоёр холбоо руугаа гүйлдээд орчихлоо. Ангийн жижүүрт рапорт өгөөд цэрэг амраах болтол Дарга амрахгүй ээ. Халагдах тушаал уншина.
Одоо нэг хоёр цаг бүжиг явуулаад хал цэргүүдээ үднэ гэсэнд цэргүүдийн дотор палл гээл явчихлаа. Соёлын төв дээрээ хал бүжиг сайхан боллоо. Энхмөнхтэй цуг бүжгэлсэн хүүхнүүд энэ ангидаа буцаад ирээрэй. Чамтай дараа нь яаж уулзах вэ? Чамайг ер нь явуулмааргүй л байна гээд л санаа алдаад байх нь тэр. Ангийн захирагч штабын дарга тэргүүтнүүд Хал шинээр хувааж жагсаагаад гадаа талбай дээр хал цэрэг үдэх ёслолын буудлага хийж тушаал уншиж дуусаад Энхмөнх тэргүүтэй бага дарга нарыг цэргүүдээ анхаарч хариуцаж явах тухай үүрэг өгөөд Цэргүүд машин машиндаа гэх дуунаар дэрх хийтэл эргээд машинд гарах хооронд үлдсэн шинэ цэргүүд , офицер ахлагч ангийн бие бүрэлдэхүүн бүгд уйлаад л хал цэргүүд ч уйлаад , ай хө Хороо цэргийн хуаран минь баяртай гэж дуулалдан ангийн хашаанаас гараад хал цэргийн цуваа хөдлөв.Маргааш нь Улаанбаатар хот орж таван толгой дээрээс Цэргүүдийг Тал тал тийш нь Нутаг нутагруу нь ачина . 2 хоног шахуу давхиад Алтай нутагтаа баахан шар алаг генералууд шиг мөрдөстэй юмнууд буугаад цэргүүд сум сумруугаа ачигдлаа. Сумын төв дээр ирээд хэсэг цэргүүд бас болоогүй ээ мотоцикл дээр хэд хэдээрээ сундалдаад айл хунараар ороод л дуулалдаад нэг оройжин явлаа.
Соёлын төвийн эрхлэгч угтах бүжиг гэх нэртэй цэнгээнт бүжиг зохион байгууллаа.. Маргааш гэрлүүгээ явцгаана. Энэ цэрэг хувцасаа тайлж хаяад жинхэнэ ардууд болно гээл сумын хүүхнүүдтэйгээ бүжиглээд сүйд болж байх юм. Хамгийн гол нь тэрүүгээр нэг Лхамаагын яриа болоод л ГУРАВ хоногийн дараа хуримаа хийх гэж байгаа. 6 сартай жирэмсэн гэж ирээд л охид хүүхнүүд Энхмөнхөд ирж хэлээд л , зарим нь бүүр их бахархалтай байгаа нь илт харагдана. Тэгсэн сайн уу Энхмөнхөө албаа сайн хаасан уу? Чиний хоёр захиа ирсэн хоёуланг нь Лхамаагийн найз Одноод өгсөн танай багын шуудан зөөгчийн ажил хийж байгаа Одноо аваад явсан ш дээ гэж сумын холбооны салбарын эрхлэгч ах эгч хоёр дахин дахин ийн өгүүлж байхыг сонсоод Энхмөнх аан тэр муу Одноо гуай л замд нь будилуулсан байна. Гайгүй ээ чи өөдгүй муу золиг Сарандоржтой Ах дүүсийн хүүхдүүд эднийхэн угаасаа ийм дээ гэж дотроо бодлогшрон Соёлын төвийн үүдэнд хүний тамхилсан тамхийг угаасаа тамхи татаж сураагүй хүн утааг нь уушгилахгүй хий үлээн зогсоно. Цуг цэрэгт мордсон залуучууд баг багруу гэр гэрлүүгээ найзууд нь хүргэж өгөхөөр мордоцгооно. Эр Цэргийн албаа нэр төртэй хаасан Энхмөнхөд цаашдын нь ажил хөдөлмөрт их амжилт хүсье гэсэн баярын бичиг тамирчин дайчин үлгэр жишээч цэрэг гэх зэрэг цол тэмдэгүүдээ үнэмлэхтэй нь мөн ангийн н нэг сумын заан офицер шинэ зодог шуудаг оёж өгч шагнасан байлаа.
Эдгээр зүйлсээ хайрт Ээждээ аваачиж үзүүлээд л , Ээж нь хүүдээ цоо шинэ ИЖ Паланнета 5 Мотоцикль УБ хотоос захиулаад авчихсан гэрийн зүүн талд хучаад данхраадчихсан Бөөн баяр зүгээр. Энхмөнх мал ахуйгаа эргүүлж тойруулаад л зун сайхан болсон гэж гайхалтай. Дотроо ер нь нэлээд шархтай байгаа гэлээ ч хүний нүдэнд огт тийм шинжгүй садан төрөл ах дүүсээрээ ороод нэлээд хэд хоносны дараа сумын наадам боллоо. Мэдээж цэргээс ирсэн залуус наадамд бөөнөөрөө очоод л барилдана. Дөнгөж хурим найраа хийсэн Сарандорж Лхамаа хоёр цоо шинэ бор ногоон өнгийн УАЗ 469 машин хөлгөлчихсөн Лхамаа нь томоос том гэдэстэй наадмын талбайн ард машинаа тавиад асарт орж харагдана. Сарандорж заан өнгөтэй гэж жигтэйхэн. Энхмөнх яахав дээ зодог шуудгаа бүсэлчхээд хүн болгонтой гар бариад золгож үнсүүлхэд нь үнсүүлээд л явсаар л байгаа мөнөөх хос хоёрын дэргэд юу юугүй хүрээд ирлээ. Юу ч болоогүй юм шиг инээгээл гар бариад явчихлаа. Сарандорж бас дуугүй байхгүй угаасаа удам судраараа хүн доромжилдог хэл амтай жаахан атаархуу угшилтай учир бас л тэрүүхэн зуур жаахан талхны юм байна уу үгүй юу гар нь чангарчихсан байх шиг байх чинь яааая түрүү бөх энд явж байгаам биш бэээзз гээл хажуудах бөхчүүд наадамчдад хэлээд хаагаад л пар пар хөхрөөд л байгаа. Энхмөнх инээгээд л цаашаа явсан. Наадам ч эхэллээ Эхний өдөр 1.2 н даваа явлаа маргааш өдөр нь 3-н даваанд ам авхаар бөхчүүд нэр сонсож байна.
Төд удалгүй бөхийн тайлбарлагч Сумын залуу заан Сарандорж залуу бөх Энхмөнхийг бөхийн барилдааны 3-н даваанд амаллаа. Гээд л зарлаад байдаг. Сарандорж ч бас сайхан залуу их хурц дайчин барилдана ер нь сайн бөх . Дөнгөж 23 настай . Энхмөнх 19 настай . Заа энэ 2 ч гал гарсан барилдаан үзүүлнэ дээ гээд л наадамчид сум орноороо шуугилдан барилдах мөчийг тэсэн ядан хүлээнэ. Энхмөнхийн найзууд ангийнхан энэ тэр бөөгнөөд л ердөө Сарандоржыг зодно. Ямар овоо юм айн муу найзыг минь яаж доромжлоод өдөөд байнаа гээл зүгээр зарим нь тэрүүхэн тэнд архи тойруулаад л зоригоо чангалж ч байх шиг ер нь ширүүн байгаа. Энхмөнх болохоор ихээ тайван өө та нар юунд ингээд байгаан найзуудаа яах вэ дээ амлаж болно ш дээ. Хамаагүй ээ гээд л зодог шуудгаа өмсөөд зогсоно. Заа гарах боллоо. Наадамчид нөгөө хоёрын зүрхийг хөөргөөд л Сарандорж дээр бас баахан залуучууд найзууд нь шавчихсан хурцлаад л байж байдаг. 2 бөх зүүн баруун талаас гараад л дэвээ шаваагаа хийгээл наадмын талбайд өрлөө. Цуг гарч ирсэн бөхчүүд нь хүртэл барилдахгүй тэр хоёрыг хараад зогсчихно.
Эн тэнцүүхэн хүч үзэж байснаа Сарандорж нь хаях нуу даа гэтэл Цэрэгт сурсан дархан мэх нь болох баруун талдаа мухар тонгорлоо Сарандоржын хоёр хөл Монгол гутлын ул нь асрын дээгүүр цуйхуйж алдаад л тас гэдэргэнэ тоос гартал шидлээ дээ. Энхмөнх нээг их баярлаж онгирч байгаа ч юмгүй тахимаа аваад аажуухан дэвээд л туг тойрлоо. Наадамчин олон шуугилдаад л босоод ирсэн. Тэгээд л бөхийн барилдааны үзүүр түрүүнд Сарандоржын найз Сумын заан Нямбаттай үлдээд л Энхмөнх түрүүлж сумын заан цол аваад л гол усаар нэг найр боллоо… Хожим нь нэлээд хэдэн жилийн дараа Эзгүй хээр айхтар цасан шуурганд Сарандорж эхнэр хүүхдийн хамт машин нь суугаад хонож өнжөөд яг амь алддагийн даваан дээр Энхмөнх Машинтайгаа явж таараад тэр гэр бүлийн бүгдийнх нь амийг аварч Сарандорж Энхмөнхийн өмнө сөгдөж мөргөсөн гэдэг… Лхамаа бол угийн үг дуу цөөтэй учир баярлах гомдох алинд нь ч нэг их сэтгэлээ ил гаргахгүй…!
2019 оны 03.18. 07 цаг 40 минут. Хумбагарын Батмэнд.
URL: