Шуурхай: Хотын захиргааны байранд гал гарлаа

голомтХотын захиргааны байрны орчим гарсан галыг дөнгөж сая онцгойгийн албан хаагчид шуурхай ажиллан унтраалаа. Гал Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын А байрны нэг, хоёр давхараас эхэлж гарсан хэмээн урьдчилсан дүгнэлт гаргажээ.

Тодруулбал, НЗДТГ-ын Хэвлэлийн ажилтан “Хоёр байрны дунд хэсэгт модон эдлэл, тавилга болон хөргөх том сэнс байдаг бөгөөд тухайн сэнснээс гал гарч, модон эдлэлд нөлөөлсөн болов уу” хэмээн ярьжээ.

Галын улмаас зарим нэг бичиг баримт, тоног төхөөрөмж шатсан байдалтай байгаа аж. Галын эцсийн шалтгааныг тогтоохоор Цагдаагийн албан хаагчид болон Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид тогтоохоор ажиллаж байна.

2019.03.18 18.00 цаг 

Яг одоо Сүхбаатарын талбайн баруун талд байрлах Голомт банк болон Нийслэлийн засаг даргын тамгын газар хоёрын хооронд гал гарч байна.  Одоогоор галыг унтраах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд гал гарсан шалтгаан нөхцлийн талаар бид эргэн мэдээлэх болно.


URL:

Сэтгэгдэл бичих