ЦЕГ-ын дэд даргын жолооч нэг иргэнийг мөргөж амь насыг нь хохироожээ

3971aaf1e2f6302e7cf9c197a46cb800Өнөөдөр 07.00-08.00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн шинэ буудалд зам тээврийн ноцтой осол гарсан байна. Уг ослын улмаас нэг иргэн газар дээрээ харамсалтайгаар амиа алджээ. Яг одоо хэргийн газрын үзлэг явагдаж байгаа тул ТЦА-наас ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн юм.

Урьдчилсан мэдээллээр явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан талаар албанаас мэдээлж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар осол гаргасан жолооч нь ЦЕГ-ын дэд даргын жолооч аж.

https://paparatsi.mn/nuo


URL:

Сэтгэгдэл бичих