Урт аяллын эцсийн зорилго+18
Тааруухан секс болох явдал надад олон л тохиолдож байлаа. Арван долоотойгоосоо хорин долоо хүртлээ одоо ч ер
нь болино байгаа даа энэ чинь. Энэ ч уул нь өнгөц сонсогдож байгаа шигээ гунигтай явдал биш л дээ, учир нь би илүү сайн мэдэхгүй л байсан хэрэг юм. Нэг их галзуу биш ч миний сексийн амьдрал дажгүй л гэж би үргэлж боддог байлаа. Эргээд бодож байхад илүү гоё байж болохоор л байсныг мэдсэн л дээ. Яг юу хүсээд буйгаа сайн мэдэхгүй үед бол чи зөвхөн дурласан үед л эр эмийн ажил ихэвчлэн зөв явагдаад байх шиг байдаг юм.
Урьд нь бол би уйдсандаа л эсвэл гэр уруугаа ганцаараа харимааргүй болохоороо л эр эмийн харьцаанд ордог байсан. Хэтэрхий шальдар булдир юм шиг санагдаж магадгүй гэхдээ л би хэн нэгэнтэй сайн ойлголцоод, цагийг аятайхан өнгөрүүлж л чадсан бол ор дэрний ажилд үүн шигээ сайхан биш байлаа ч тоодоггүй байлаа. Тухайлбал надтай унтахгүйн тулд хэдэн арван шалтаг тоочиж орхидог нэг нөхөртэй би хэдэн сар хамт байсан юм. Юу ч болоогүй юм шиг л байж байхын оронд чинь … нойр дутуугаас эхлээд ханиад хүрсэн, толгой өвдсөн гээд л бүр холоос л дөхөж эхэлнэ шүү дээ, энэ нь л харин хэцүү байдаг байлаа. Саша гэж найз маань бол ердөө дөрвөн минутын дараа за удлаа гэхэд найман минутанд л болчихдог байв. Уг нь яахав дээ хамт амьдраад байж болох л байсан, угаасаа л зарим нь биеэ барьж чаддаггүй шүү дээ, харин тэр маань үүнийхээ дараа мөн ч их удаан амарна, тэгээд ер дараа нь хөдлөх ч үгүй дээ.
Нэг удаа би нэгэн клубт танилцсан хөгжимчнийг дагаад гэрт нь очдог юм. Тэр их л эрт ямар нэг сургуулилтанд ч юмуу очих байсан, тэгээд л би түүнийг явснаас хэдэн цагийн хойно сэрлээ дээ. Эргэн тойрноо хартал тэр тун дажгүй сууцтай боловч их л заваан суудаг нөхөр байв. Орон доогуур нь шагайн хартлаа ч би нэг их юм бодсонгүй. Billy Boy брэндийн тосолгооны гелийн сав, үрчийсэн хорь гаруй кондом, сальфеткийн цааснууд энэ тэрийг бол ч би тоохгүй өнгөрөх байсан байх гэтэл харин хатсан тампон цүндийгээд байж байдаг байгаа. Тампоноо тоолгүй хаяад явж байдаг ямар бүсгүй хүн гэж байдаг байна аа? Би ч гэр уруугаа алга болж өгсөн.
Гэр бүлтэй байсан Фредтэй би хэдэн сарыг хамтдаа өнгөрөөсөөн. Тэр үнэхээр их сэтгэлийн хөдөлгөөнтэй байдаг байсан ба энэ нь түүний эл дол болсон гэр бүлийнх нь амьдралтай холбоотой байсан байх. Утсаа авна гэж ер байхгүй, тэгээд хаа хамаагүй зүйлийг бэлэглэхээр барьж ирнэ. Тэрээр Palmbook дээрээ шифэрлэн болзооны хугацааг бичсэн байх ба бид яг л тэр хугацаанд л уулзах ёстой. Секс хийж дууслаа л бол үсэрч босон шүршүүрт орон миний үнэрээс салж аваад л гэр уруугаа чавхадчихна даа. Гарч явахдаа хувцсандаа наалдсан миний үсийг цэвэрлэнгээ эв хавгүйхэн далласаар одно. Хоёр дэвсгэрт ширээн дээр минь тавьчихаад яг ингээд гарч одсон бол би нэг их юм бодохгүй л байхсан.
Нэг удаа би нилээн удаан холбоотой байсан, дөрвөн жил юм даа. Миний найз залуу Тобиас маань нэг жил хагасын дараагаас эхлэн зугуухан эр эмийн ажил сонирхохоо бүр болиод эхэлсэн. Энэ нь надад харамсалтай байсан боловч ер нь энэ бол хэвийн л зүйл юм чинь хэмээн өөрийгөө тайвшруулдаг байв. Урт хугацааны харилцаанд байгаа миний найз бүсгүйчүүд секс гээчийг ер нь мартсан хүмүүс дээ. Хайр дурлал маань яван явсаар чанарын өөр түвшинд гарч өөрчлөгдөн харилцан массаж хийх, дэргэдүүр өнгөрөхдөө эрхлэн энхрийлцгээх хэлбэрт шилждэг. Хөлөнд массаж хийх нь бие биен дээгүүрээ давхарлалдан унахын бэлтгэл болохгүй гэсэн үг. Найз чинь хөлөнд чинь массаж хийгээд өгвөл дараа нь чи бас хийж өгнө л гэсэн үг, илүү дутуу өөр юм байхгүй. Харин Тобиас маань аятайхан харагдсан бүсгүй болгоны араас гүйж, түүнд олдсон ямар ч бохир заваан адал явдлаас буцдаггүй байсныг би хожим олж мэдсэн дээ. Би түүний Outlook-ийг үзсэн юм. Тэгтэл тэр наад зах нь долоон бүсгүйтэй нэг зэрэг холбоотой байгаа нь илэрсэн ба тэд нь хуучин, ид явж байгаа эсвэл ирээдүйн амрагууд нь байв. Тэнд бичигдсэн зүйлийн ихэнхийг би бид хоёрын эхэлж байсан үеэс мэдэх зүйлс байсан бөгөөд энд буй захидлуудад ч давтагдаад эхэлсэн байлаа.
“Мөрөөдлийн бүсгүй минь, одоо би чинийхээ дэргэд байдаг ч болоосой” гэх ч юмуу “чамайгаа л бодсоор байна, сайхан бүсгүй минь” эсвэл “мянгантаа үнсье, Тоби чинь” гэх зэргээр бичигдсэн байсан. Муу ч үгүй л үгс л дээ гэхдээ нэг зэрэг таван бүсгүйд биччихээр утга агуулга нь алдагдчихаж байгаа юм л даа. Тэр нилээд түрэмгийдүү хүн байсан нь хүүхнүүдэд амжилт олоход нь нөлөөлсөн биз. Шим шүүс нь сорогдчихсон тэр амьтны төлөө би нэг их гуниж гутраа ч үгүй, тэгэсхийгээд л мартдагсан даа. Тэгэх шаардлага ч байгаагүй юм чинь.
Эр эмийн ажилд юу нь чухал болохыг би хорин долоо хүрч байж л анх ойлгосон доо. Надаас арай ахимаг нэг хүнтэй би танилцваа. Энэ болтол би нэг бол надтай чацуу эсвэл надаас дүү залуустай л найзалсан байх юм. Ник 38 настай байсан ба секс хийж байхдаа л намайг ямар их хүсдэг тухайгаа ярьдаг байв. Мэдээж энэ нь зарим нэг нөхөдтэй байхад нилээд таагүй зүйл байж болох боловч Никийн хувьд бол тун тохирч байсан ба тэр энэ үедээ ганц ч тэнэг үг хавчуулдаггүй байсан. Амьдралдаа анх удаа л би ямар ч бодож санасан юмгүй унаад өгдөг болсон доо. Ёстой мансуурах шиг л болно. Тэгээд бас тэрний намайг тэвэрч авч байгаа байдал нь. Жинхэнэ галзуу. Урьд нь бол би эр эмийн ажил хийнгээ л “би ямар харагдаж байгаа бол, би ер нь зөв л хийж байгаа байхдаа” гээд л бодож байдаг байлаа шүү дээ. Харин Никт тэврүүлчихээр бүх зүйл мартагдаад бодол санаа маань нисэж одох шиг л болдог. Урт удаан аяллын маань эцсийн зорилго Ник л байж шүү дээ, хүрэх газраа ирчихжээ.
www.miss.mn
URL: