Ээлжит бус чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ
2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд ээлжит бус чуулганаар,
ХУУЛИЙН ТӨСӨЛ
1/ Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
2/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
З/ Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
4/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
5/ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
ТОМИЛГОО
6/ Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал;
7/ Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;
8/ Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал.
ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН 2019.04.05-НААС ЭХЛЭНЭ
URL: