Мадуро сайд нартаа хандан огцрохыг уриалав

5c8f2748332bd Венесуэлийн Засгийн газрын үйл ажиллагаанд бүтцийн томоохон өөрчлөлт хийх гэж байгаатай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро сайд нартаа хандан огцрохыг уриалжээ. Энэ тухай Венесуэлийн дэд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригес “Twitter” хуудсандаа мэдээлсэн байна.

“Бүтцийн өөрчлөлт хийж буйн гол зорилго бол Симон Боливар болон Уго Чавесын Эх орныг аливаа аюул заналаас хамгаалах юм” гэж тэрбээр мэдэгджээ.

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо нэгдүгээр сарын 23-нд өөрийгөө тус улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарласан билээ. Түүнийг АНУ, Лимагийн бүлгийн орнууд /Мексикээс бусад/, Америкийн улсуудын байгууллага болон өөр хэд хэдэн улс түр Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрсөн юм.

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро энэ явдлыг төрийн эргэлт хийх оролдлого гэж нэрлээд АНУ-тай дипломат харилцаагаа тасалж буйгаа мэдэгдсэн билээ. Мадурог дэмжиж буйгаа ОХУ, Беларусь, Болив, Иран, БНХАУ, Куба, Никарагуа, Сальвадор, Сири болон Турк улс  илэрхийлжээ.

montsame.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих