ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалын шүүх хурал дахин хойшлогдлоо
ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч ирэх сарын 5-ны өдөр хүртэл хойшиллоо. Ямар шалтгаанаар хойшилсон эсэхийг шүүхээс лавлахад ”Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг шүүх хуралд ирээгүй, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд шинээр өмгөөлөгч нэмж оролцуулах, хавтаст хэргийн материалтай танилцах үндэслэлээр хүсэлт ирүүлсэн байх тул шүүхээс яллагдагч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны 10 цаг хүртэл хойшлууллаа” гэжээ.
ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Б.Махбалыг тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэгт буруутгаж буй.
Өнөөдрийн хуралд гэрчээр ЗТХ-ийн дэд сайд асан Б.Цогтгэрэл оролцохоор ирсэн байна. Харин хохирогчийн ар гэрийнхний зүгээс уг хуралд гэрчээр 11 хүн оролцуулах хүсэлт гаргасан ч нэг л хүн иржээ.
URL: