Н.Энхболдод Монгол цэргийн тухай анхан шатны ч ойлголт алга гэж үү?
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Батлан Хамгаалахын Сайдаар ажиллаж буй хэвлэлийн инженер Н.Энхболд “Монгол цэргийн өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүлжээ.
Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны албан ёсны сайтад нийтлэгдсэн уг мэндчилгээнд : “Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.” гэсэн байна.
Уг нь Монголын цэрэг хамгийн багадаа 810 орчим жилийн түүхтэй юмсан.
Социализмийн үед Монголын бүх л зүйл 1921 онд үүссэн гэх туйлшрал одоо ч хүртэл үргэлжилсээр байгаа нь харамсалтай.
Уг нь энэ туйлшралыг засаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 3 сарын 15-нд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулганд болсон Монгол цэргийн өдрийн баярын хуралд хүрэлцэн очиж, мэндчилгээ дэвшүүлэхдээ : “Монгол Улсын нийт иргэд ээ!
Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!” гэсэн юм.
Харин Нямаагийн Энхболдод Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагчийн байр суурь огт хамаагүй бололтой.
Нөгөөтэйгүүр хэвлэлийн инженер Н.Энхболдод Монгол цэргийн тухай анхан шатны ойлголт байхгүй байж болох ч Батлан Хамгаалах Яамны олон арван ажилтан, алба хаагчид дунд энэ тухай сайддаа сануулах ганц ч хүн байгаагүй нь нэн гунигтай юм.
Ч.Явуухүү
sonin.mn
URL: